Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Баатар Ш.Гонгорын хөшөөг шинээр сэргээн босгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хилийн 0306 дугаар ангийн Буйрын заставт байрлах Монгол Улсын анхны баатар Шагдарын Гонгорын хөшөөг шинээр сэргээн босголоо.

Хөшөөг шинээр сэргээн босгох ёслол энэ сарын 5-ны өдөр болж, ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан Бригадын генерал Ч.Сайнтөр нар оролцов.

НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМАА МОНГОЛ УЛСЫН БААТАР ШАГДАРЫН ГОНГОРЫН БАЙГУУЛСАН ТҮҮХЭН ГАВЬЯАНЫ ТАЛААР ДУРДААД,

“Эх орноо хамгаалах хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлж, байгуулсан гавьяагаараа Хилийн цэргийн түүхэнд төдийгүй, Монгол Улсад нэрээ мөнхөлж, Монгол Улсын баатар хэмээх алдар хүндийн эзэн болсон хилчин баатар Шагдарын Гонгорын хөшөөний нээлтийг хийж байгаадаа баяртай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хилийн 0306 дугаар ангийн Буйрын заставт Монгол Улсын анхны баатар Шагдарын Гонгорын хөшөөг шинээр сэргээн босгож байгаа нь баатарлаг хилчдийн Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахын төлөө хийсэн тэмцлийг мөнхөлж, өсвөр залуу үеийнхэнд хилч, эрх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, эцэг өвгөдөөрөө бахархах сэтгэлийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хил тайван, хилчид нь соргог байг” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан