Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ДОРЛИГЖАВЫГ ДҮҮГИЙНХ НЬ ХАМТ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

 

 

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын гэрт өчигдөр орой Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийжээ.

Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Учир нь, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн оны 12 дугаар сард 25 дугаар телевизийн "Ам нээвэл" ярилцлагад орох үеэрээ  "Намайг улс төрийн шантаажаар хэдэн сар шоронд хорьсон. Д.Дорлигжав прокурорын дүүгийн данс руу дөрвөн сая доллар хийсэн минь үнэн" гэж ярьсан байдаг.  
Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр орой АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгөөр Д.Дорлигжавын гэрт болон албан өрөөнд нь нэгжлэг хийж, төрсөн дүүтэй нь хамт байцааж улмаар үүрээр тэднийг цагдан хорьсон байна.

6 Сэтгэгдэл
яагаад тухайн үед илрээд байсан хэргийг бүхэл бүтэн 5 жилийн дараа шалгаж байгаа билээ, тухай үед нь шууд шалгах ёстой биздээ
Одоо юу гэж байхав гадаадд арал газар барилга авцон бгаа шүүдээ
Hulgaich deeremchin Dorligjav g sain shalgah heregtei ih yum garna daa shuud shorond yavuulya
Barilaa,horiloo,sullalaa,gemgui sain hun baijee geel boloo
Дээрэмчид бол тэнэг л дээ хаа нэг газар булчихаа биз ккк тэр тусмаа увсынхан ха ха
Би лав тэр их мөнгийг гэртээ, эсвэл ажил дээрээ хэзээ ч хадгалахгүй мөн хамаарал бүхий хүмүүс дээ ч хадгалуулахгүй. Надаас тэнэг хүн гэж байхгүй байх шоо. АТГ жүжиг тавихаа болимоор юм. Олон нийтэд ажиллаж бгаа дүр эсгэж бгаа бололтой шоо, хэрвээ тийм биш бол аль эрт хэдэн жилийн өмнө хийх ажил бсан шоо
Хамгийн их уншсан