Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Отгонбаатар:МАН-ыг татан буулгах асуудлыг хөндөхгүй бол Монголд цэвэршилт явагдахгүй

“Үнэн ба зөв” нам өнөөдөр МАН-аас мөрийн хөтөлбөрийнхөө амлалтаа биелүүлэхийг шаардаж хэвлэлийн хурал хийв. Хурлын үеэр тус намын дарга А.Отгонбаатар “Улс төрийн нам гэдэг бол мөрийн хөтөлбөртэй. Хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө, төрийн эрхийг авахын төлөө сонгуульд оролцдог. Харамсалтай нь, МАН-ын мөрийн хөтөлбөрийн амлалтууд өнөөг хэр нь биеллээ олоогүй байна. Мөрийн хөтөлбөрүүдийн ерөнхий уриа нь гэхэд “Эх орон, ард түмнийхээ төлөө”, “Төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас гаргая” гээд их гоё үгнүүдтэй. 2016 оны мөрийн хөтөлбөр нь “Иргэдээ ядуурлаас аварч, Эдийн засгаа хямралаас гаргаж, Эх орноо өрнөөс салгаж, Төрийн дампуурлыг засч, Тэгш журамт, баян хүчирхэг, Монголоо цогцлоож чадна” гэсэн байна. Энэ амлалтдаа ч МАН хүрсэнгүй.  

Тийм учраас өнөөдөр хийж байгаа хэвлэлийн бага хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаас мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлсэн улс төрийн намыг дараагийн сонгуульд оруулдаг хуулийн төсөл санаачлаач гэж хүсэх байна. Ийм хуулийн заалт бий болбол АН, МАН хоёулаа 2020 оны сонгуульд орохгүй байх нөхцөл бүрдэнэ.

Үнэндээ энэ олон мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй МАН-д ард түмэнд хэлэх үг, нүүр байхгүй. Ийм учраас хамтдаа “шударга ёс” гэдэг шоу хийгээд байна. Нэгнийгээ золионд явуулж, үлдсэн нь цэвэрших мэтээр ард түмний тархийг угааж эхлээд байна. 2020 оны сонгуулиар ард түмэн яагаад мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй юм бэ гэж асуувал “бид шударга ёсны төлөө тэмцсэн юм” гэж ганц л үгээр иргэдийг хулхидах гэж байна. Энэ сарын 10-нд зохион байгуулагдах жагсаалыг мөн л жүжиг гэж харж байгаа. Энэ жүжгийг хийхгүй бол МАН 2020 оны сонгуульд ялагдана. Аль нэг суманд хүртэл нэг нэр дэвшигч “Ардын намаас нэр дэвшиж байна, намайг сонгоорой” гэх юм бол өнөөдөр захын иргэн М.Энхболдыг зайлуулчихаад сонгуульд ороорой гэж шаардахаар болсон байна. Бүх шатанд МАНАН устаж алга болох гээд байгаа учир өөрийгөө аврах ганц гарц нь “шударга ёс” гэсэн ганц үгээр уриа лоозон хийх. Ийм л тактик барьж байна.

Монголын ард түмний олон жил хүсч мөрөөдөж ирсэн зүйл бол МАНАН-г устгах. Ардын намд М.Энхболд шиг мянга мянган хүн байгаа. Захын суманд хүртэл бий. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн сошиалд хийж байгаа пиарыг нь та нар хараарай. Ардын нам мандтугай, Ардын засаг мандтугай гэж байгаа. Нэг ч амлалтдаа хүрээгүй Ардын нам яагаад манддаг юм бэ. Ийм шударга ёс гэж байх уу. Тийм учраас бид МАН-ынханд амлалтдаа хүр гэдэг шаардлагыг тавьж байгаа юм.  

Үнэхээр шударга ёсны төлөө тэмцэх гээд байгаа юм бол Улс төрийн намын хуульд заасанчлан намын төв хороо нь өөрөө Улс төрийн намын хувьд татан буугдаж болдог. М.Энхболд шиг авлигачийг зайлуулахын тулд У.Хүрэлсүх Ардын намаа татан буулгая гэдэг асуудлаа хөндөөч ээ.

60 тэрбумын асуудлыг Ерөнхий сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн сайд нь хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсөн гэдэг нь Ардын нам өөрийгөө татан буулгах бүрэн үндэстэй болж байгаа юм. Гэтэл намаа хамгаалаад байна. Ардын намыг татан буулгая гэдэг асуудлыг хөндөхгүй бол өнөөдөр Монголд цэвэршилт явагдахгүй” гэв.

1 Сэтгэгдэл
zuv ene huulin sanalig demjij bna
Хамгийн их уншсан