Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дамба-Очир:Олон гишүүн өөрийн компаниар дамжуулж зээл авсан

УЕПГ-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

 -Бүрэн эрхийг тань түдгэлзүүлэх бичиг прокуророос ирсэн гэсэн. Энэ талаар?

-Миний ойлгосноор 30 гаруй гишүүнд ийм санал хүсэлт ирсэн гэж байна лээ. Миний хувьд нэр холбосон компанийг дэмжсэн нь үнэн. Түүнээс тэр компани надтай холбоогүй. Бүгдийг нь АТГ-аас дуудаж, асуусан. Яагаад адилхан бичиг хийж өгсөн байхад намайг түдгэлзүүлэх санал оруулж ирснийг ойлгохгүй байна. Нэр маань УИХ-ыг бойкотлож байгаа 40 гишүүн дунд байгаа. Бас МАНАН-ийн эсрэг, шударга ёсны төлөө зогсож байна. Энэ нь үйл ажиллагааг дэмжсэнээр, хууль бус ажиллагааг цэгцлэх, төрийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх нь зөв юм байна гэдгийг дэмжсэн тул миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барьж байх шиг байна. Энэ асуудал Халдашгүй байдлын дэд хороо болон бусад байнгын хороодоор орно. Тухайн үед тайлбар, мэдээллээ өгнө. Тухайн байгууллагыг дэмжсэн бичиг байна. Надтай холбоотой, төрөл садан хүн тэр компанид нь нэг ч байхгүй. Миний хамаарал бүхий нэг ч компани ЖДҮХС-аас зээл аваагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Өмнө нь миний нэр сангуудтай холбогдож байгаагүй. Улс төрийн шалтаг шалтгаанаар миний нэрийг оруулж ирлээ гэж харж байна.

-Прокуророос дөрвөн хүний нэрийг үндэслэлтэй гэж санал гаргасан байна. Яагаад дөрөвхөн гишүүний нэр гаргасан юм бол?

-Олон гишүүнийг оруулж ирж байгаа юм билээ. Цаашдаа ч оруулж ирэх юм шиг байна лээ. Эхлээд дөрвөн гишүүний нэрийг оруулж ирсэн гэсэн. Үндэслэлтэй гэж прокуророос тайлбарлах биз. Би бичиг гаргаж өгсөн.

-Хэдэн компанид бичиг гаргаж өгсөн юм бэ?

-Ганцхан компанид бичиг гаргаж өгсөн.

-АТГ-аас мэдээлэл хийхдээ гишүүд бичиг гаргаж өгчихөөд тэндээсээ хувь авдаг гэсэн зүйл ярьсан?

-Надад тийм зүйл байхгүй. Энэ асуудлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайдын асуудлаас болж гишүүдийг түтгэлзүүлэх санал гаргасан гэж харж байна. Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Маргааш жагсаал болох юм билээ. Бид шударга ёс тогтоосой, цэгцтэй яваасай гэж энэ бүгдийг хийж байгаа.

-Таны дэмжсэн компани ямар нэртэй, хэний компани вэ. Хэдэн төгрөгийн зээл авсан юм бэ?

-1.2 тэрбум төгрөгийн зээл авсан гэсэн байх. “Сампир” гэлүү, юу гэлээ дээ. Энэ компани надтай ямар ч холбоогүй. Маш олон гишүүд өөрийн компаниар дамжуулж үр хүүхэд, ах дүүс нь зээл авсан л байдаг юм билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан