Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ундармаа:УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзахад бэлэн

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. Уг асуудлыг 15.00 цагт эхэлсэн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлээд байна.

Тэгвэл энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө  “Ямар нэгэн тайлбар хиймээргүй байна. Асуусан асуулт бүрт нь ил тод хариулт өглөө. Хаалттай хуралдаж байгаа болохоор тодорхой зүйл яримааргүй байна. Олон гишүүдийн эхлэл гэж тайлбарлаж байна лээ. Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн асуудлыг УИХ-д танилцуулж байж шийднэ гэсний дагуу энэ асуудал яригдаж байгаа юм байна. Ямар ч шийдвэр гарсан би хуулийн өмнө шалгуулахад бэлэн байна. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзахад ч бэлэн” гэв.

1 Сэтгэгдэл
ЭНЭ АЛАГ НҮДЭН ЭНХРИЙМАА ЯАГААД Л ЭРХЛЭЭД БГАА ЭРХЭМ БЭ??? НЭГ БОЛХООР НАДАД ХАМААГҮЙ ЭСВВЭЛ БИ ЗАЙЛААД ӨГЬЁ Ч ГЭЭЛ СЭТГЭЦЫН ӨВЧТЭЙ БОЛОХ ГЭЭД БАЙГААМУУ ХА ХА ХА ХА ЭЛЭГ ХӨШЛӨӨ ХУЛГАЙЧ ХҮН НЭГ ТАМТАЙ ЮМДАА???????
Хамгийн их уншсан