Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дорлигжав нарыг нэг сар үргэлжлүүлэн хорихоор болжээ

Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавыг дүү Д.Баатарынх нь хамт баривчлан саатуулаад байгаа. Тэднийг Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих саналыг шүүх рүү хүргүүлсэн учраас өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. Д.Дорлигжавыг одоогоор төрсөн дүү Д.Баатарын хамт ШШГЕГ-ийн харъяа 461-р урьдчилан хорих ангид цагдан хориод байгаа юм.

Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа " ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын "Эн Ар Ай" , "Пайонеринг интернешил "компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө "Рекат Монголиа " ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын " Эн Ар Ай" , "Пайонеринг интернешил "ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Мөн Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа" ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын " Эн Ар Ай" "Пайонеринг интернешил " ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хорьсон байна.

1 Сэтгэгдэл
Т.Ганболд нь Алтандорнодын 50 гаруй лицензийг тухайн үеийн ханшаар 200,0-300,0 сая доллараар үнэлэн ньютелийн Болдын хамт хятадуудаас мөнгө зээлж авч байсан гэж ярьдаг энэ бол худлаа. Монголд Алтандорнодын төлөх байгаль орчны төлбөрт 380,0 сая доллар, татварын өр 160 тэрбум төгрөгийг хэн төлөх вэ. Худалдаа аж үйлдвэрийн шинэ барилгын авто машины зогсоол дээр баригдсан Алтандорнодын төв байрыг бусад Нүхт, 220-ын зочид буудлыг ямар эх үүсвэрээр барьсан бэ. Т.Ганболд нь төрөөс төрсөн Манангийн тэрбумтан. Дэмбэрэл, Ариунболдыг шалгах хэрэгтэй Архангай, Сэлэнгэ, Заамар, Шарын голд алтыг нь аваад хаягдсан Алтандорнодын алтны ашиглалтын талбайнуудыг хэн нөхөн сэргээх вэ. Архангайн Цэнхэрийн Өлт-д Батбордс нэртэй Алтандорнодын охин компани алт ухаад удаж байна. Зарсан түрээслэсэн энэ олон лицензүүд нь улсын төсвөөр хайгуул хийгдсэн Монголын нөөц нь батлагдсан ордуудын төлбөрийг Т.Ганболдоос гаргуулж авах хэрэгтэй.
Хамгийн их уншсан