Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Энхболд: Бүрэн эрхээсээ түдгэлзвэл шударга бусын хонгил цаашаа явна

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо одоо Төрийн ордонд хуралдаж байна. УИХ-ын дөрвөн гишүүн ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд нэр холбогдсон учраас УЕПГ-аас бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлт тавьсны дагуу хуралдаж байгаа нь энэ. Нэр холбогдсон гишүүд ээлж дараалан сэтгүүлчдэд мэдээлэл өгч буй.

Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Л.Энхболд хэвлэлийнхэнд тайлбар өглөө. Тэрээр “Би мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Манай тойрогт махны үйлдвэр байгуулна гэсэн компани байсан. Тэр компанийг төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд асуудлыг шийдэх бололцоог судалж үз гэсэн бичиг явуулсан. Бүрэн эрхээсээ түдгэлзэхэд асуудалгүй ч татгалзах юм бол шударга бусын хонгил цаашаа явна. "МАНАН" бүлэглэл болон УИХ-ын дарга М.Энхболдыг эсэргүүцсэний төлөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн нь энэ юм болов уу” гэв.

1 Сэтгэгдэл
bantsan hun balaar n gadeg ene dee
Хамгийн их уншсан