Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхболд хоёр дахь долдугаар сарын 1-нийг хүсч байна гэв

МАНАН дэглэмийн эсрэг тэмцлийн жагсаалын төлөөлөл болж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар М.Энхболд даргатай уулзаад дөнгөж сая өрөөнөөс нь гарч ирлээ. Гэвч тэдний шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Түүгээр ч зогсохгүй өөрийнхөө ажлын тайлан гэх 30 хуудас материал өгчээ.

Тиймээс жагсагчид 40-50 гэр барьж хугацаагүй суулт зарлахаа мэдэгдлээ. Мөн “М.Энхболд ард түмнийг ямар зүйлд турхирч байгаагаа мэдэхгүй байгаа бололтой, цэрэг хүчний байгууллагыг бэлтгэж байгаа сураг байна. Хоёр дахь долдугаар сарын 1-нийг энэ хүн хүссэн бололтой. Бидний хараа хяналтаас гарлаа гэж хэлж болно. Энэ бүхний дараа М.Энхболд гэж хүн буруутан болно шүү” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан