Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УРИАЛГА

Монголчууд аа!

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд холбогдсон оффшор, 60 тэрбум, ЖДҮ-гийн гээч ноцтой хэргүүд нь М.Энхсайхан, Н.Энхбаяр нарын үеэс Монголын нийгэм хүндээр өвчлөж, идээ бээрэндээ баригдан эмчлэгдээгүйн тод илрэл юм.

Монголын Ардчилсан Холбоо өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд “Ардчилал, шударга ёс, тэгш эрх хоосон хөөсөрч, төрийн албыг тэрбум тэрбумаар нь арилжаалдаг, төрөл садангийн болгож хувирган авилгын хөрсийг борддог, аливаа ёс бус үйлдэлдээ хуулийн чанд хариуцлага огт хүлээдэггүй, ЖДҮ мэтийн татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг сангуудыг эрээ цээргүй цөлмөдөг, аливаа тендэрийг хуйвалдаанаар завшдаг, байгалийн баялгийг цөөн этгээд эзэмшиж өрмийг нь хүртэж орлогоо оффшорддог, харь гүрний бодлогыг хуулиудад шигтгэх замаар үндэсний аюулгүй байдлын дархлааг сулруулдаг нам дамнасан бүлэглэл, тэдгээрийг хүлцдэг ард иргэдийн арчаагүйдлээс шалтгаалан Монгол улс орших, эс оршихдоо тулжээ” хэмээн мэдэгдсэн билээ.

Ийм нөхцөлд боломжит бүх гарц, ард түмний хүсэл зоригийг эрс үгүйсгэж буй МАНАН бүлэглэлийн гол төлөөлөгч М.Энхболдыг огцруулж, намуудаар халхавчилсан шуналтнуудын ов мэхийг илчилж бут цохих ёстой.

Цаашид Монголын Ардчилсан Холбоо эрүүл саруул сэтгэлгээтэй Монголчуудынхаа хамт нийгмээ цэвэршүүлж, амьдралаа чанаржуулж, ардчиллын хөөсөө хагалж, бултаараа бодитой хөгжиж дэвшихийн төлөө урьдын адил тууштай тэмцэх болно.

Шудрага ёс, үндэсний эрх ашгаа дээдлэн шившгийн хөндийн “ХААН”-ыг зайлуулцгаая.

 

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2019-01-10

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан