Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Тогтохсүрэн: 4 гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хэлэлцсэн асуудлын талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр “УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргалаа. Бүлгийн хуралд 41 гишүүн оролцож, 97 хувийн саналаар 4 гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг бүлгийн хурлаар хэлэлцсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгдэцгээсэн. УИХ-ын Дэгийн тухай хуулиар гишүүний бүрэх эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 48 цагийн дотор шийдэх ёстой байдаг. Тиймээс өнөөдөр 4 гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах байх” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан