Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат:Л.Болд гишүүн хуульд нийцүүлж өргөдлөө өгвөл УИХ-д танилцуулахад бэлэн

Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн цахим хуудаснаа “Миний бие УИХ дахь АН-ын бүлгээс гарах хүсэлтээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатад 2018 оны 12 сарын 3-ны өдөр, Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзах тухай хүсэлтээ 2018 оны 12 сарын 4-ний өдөр намын дарга С.Эрдэнэд тус тус бичгээр мэдэгдсэн. 30 хоногийн дотор намаас чөлөөлж, гишүүдийн бүртгэлийн сангаас хасаагүй байгаа тул хуулийн дагуу шийдэхийг хүслээ” хэмээн бичсэн байсан юм. Тэгвэл энэхүү асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дараахь тайлбарыг хийлээ. “Намын шийдвэрээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хассан. УИХ-ын гишүүн Д.Мурат, Л.Болд гишүүн хоёрт арга хэмжээ авсан байдаг юм. Хоёр гишүүндээ цаг цагаараа байдаггүй гэдгийг хэлсэн. Бид ямар ч гэсэн энэ асуудлыг хуулийн дагуу шийднэ. Л.Болд гишүүний тухай асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод ирсэн бичиг өчигдөр орой надад ирсэн. Тэр албан бичигтэй өнөөдөр би танилцсан. Энэ талаар надад намаас ч тайлбар өгсөн. Л.Болд гишүүний “Намыг шинэчлэгдтэл” татгалзах гэдэг өргөдөл нь намын дүрэмд нийцэхгүй байгаа юм. Уг нь Л.Болд гишүүн чөлөөлөгдөх өргөдлөө дунд шатны намд дүрмийн дагуу гаргаж өгөх ёстой байсан. Тэр нь дүрэмд нийцэхгүй байна гэдэг тайлбар бичгийг надад өнөөдөр ирүүлсэн. Маргааш би энэ тайлбар бичгийг нь М.Энхболд даргад хүргүүлнэ. Л.Болд гишүүн хуульд нийцүүлж өргөдлөө өгсөн тохиолдолд УИХ-д танилцуулахад бэлэн байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан