Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Болд: Ямар нэгэн албан тушаалын тухай ярьсан нэг ч хүн байхгүй

УИХ-ын гишүүн Л.Болд жагсаалын тухай чуулганы хуралдаанд ийн ярив. “Хэдэн хүн хүмүүсийг үймүүлж гудамжинд гаргасан гэх зэргээр жагсаалыг янз бүрээр яриад байж болохгүй л дээ. Монгол Улсын иргэд энэ хахир хүйтэнд маш тодорхой шаардлагыг тавьж, жагссан. Энэ бол бидний санаачилсан юм биш. Бид зөвхөн жагсах, санал бодлоо илэрхийлэх, Үндсэн хуулийн хамгийн нарийн нандин эрхээ арав гаруй жил алдсан байсныг нь сэргээж авч өгөхийн төлөө УИХ-ын таван гишүүн эрсдэлийг нь үүрсэн юм. Ард түмэндээ, 100 гаруй ТББ-ынханд бололцоог нь олгосон. Цаашид бид дундуур нь толгойгоо шургуулаад байх шаардлага байхгүй. Тэр байгууллагууд жагсаал цуглаанаа зохион байгуулаад гарах үр дагаврынхаа хариуцлагыг хүлээгээд явна биз.

Өнгөрсөн удаад бид их тайвнаар жагссан. Харин энэ удаагийнх өдөөн хатгагчид ихтэй байлаа. Биднийг уулзалт хийгээд Төрийн ордоноос гарч ирэхэд доромжилж, өөдөөс юм шидсэн. Эргэж очоод “УИХ-ын дарга огцрохгүй” гэж хэлэх их хэцүү байлаа. Цаг гарны дараа очсон, дээрээс нь ҮАБЗ-ийн шийдвэр жагсагчдыг тайван байлгахад нөлөөлсөн. Ямар ч байсан энэ асуудал төрийн эрх барих дээд байгууллагын анхааралд байгаа гэдэг амлалтыг авсан шүү. Өнөөдөр хулхидаж болно. Цаашид ингэж хулхидуулж, амгалан тайван байх уу, үгүй юу. Энэ бол тоглоом биш шүү.

Энэ удаагийнх 30 жилийн дараа болж буй том жагсаал шүү. Өвлийн хувцастай 3000 хүн жагссан гээд байгаа. Тэр 3000 хүн талбайг дүүргэсэн шүү. Цаашид энэ бүх асуудлыг шийдэх эрх нь УИХ дээр үлдэнэ. Парламентын дархлаа гэдэг нь ард түмний л дархлаа. Ард түмэндээ төрдөө итгэх итгэлийг нь өгч байж Монголын төр цаашаагаа явна. Ердөө ийм л юм хүссэн.

Тэрнээс энэ дотор ямар нэгэн албан тушаалын тухай ярьсан нэг ч хүн байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдаасай гэж л хүссэн” гэв.

2 Сэтгэгдэл
Тэгээд юуны төлөө жагсаад байгаа.ард түмний төлөө яг юу гэж хэлэв та 5.Ингэж худлаа жүжиглэхээ боль.Сонгогчид нь энэ хүнээ төрөөс авдаа.Төр бузарласан бузар амьтанг.Хэрэг нь илрэх гээд бүр юу хийж байгаагаач мэдэхээ больж зөнөсөн новш чинь.Юу хийж юу ярьж байгаагаач мэдэхээ больжээ яанаа таминээ энэ нөхрийг.40 нөхөр аоиа алдаж байна дөө.Нүгэлч өөрсдөд нь тусаад эхлэлээдээ хөөрхийс.Дэмжигчид нь одоо ичиж эхлэсэн энэ5-с өчиглөрийн мэдэгдлээс нь хойш.Би хариуцлага үүрэхгүй гэх шиг ингэж чадахгүй юм бол яах гэж салбаганадаг юм Болдоо.Батзандан та 2 МАН-д орж Хүрэлсүхийн улстөрийн зөвлөх хийдээ.
Болд хэт пор-роод нэр хүндээ алдаад байна. Уран сайхны халил улс төрд хэрэггүй. Чи өөрөө ч тийм сайн цэвэр хүн биш.
Хамгийн их уншсан