Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Мөнхбат: Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн үндэслэлээр шүүхэд өгнө


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрээр “Жагсаал зохион байгуулсан гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Л.Болд намайг жагсаалын үеэр цуст мөргөлдөөнд дуудаж, хүн, цэрэг хүчнийхнийг бэлдсэн зэргээр мэдээлэл хийснийг нь эрс няцааж байна. Жагсаал цулаан зохион байгуулах асуудалд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бид хоёр огт оролцоогүй. Өчигдөр Н.Номтойбаяр гишүүн гадаад яваад оройны онгоцоор Улаанбаатарт буусан. 200 байтугай хоёр хүн ч аваачиж оролцуулаагүй.

Өөрийнхөө хувийн бизнесийн өр төлөөсийг төлөх гэж чичирч гүйдэг улс төр сүүлийн үед Монголын улс төрд газар авч байна. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Л.Болдыг гэж харж байна.  Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед би УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой их хэмжээний мөнгө яригдаж байгааг хэлэхэд өөрөө эрс үгүйсгэсэн. 

Тэрнээс өмнө УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ асуудлаар мэдэгдэл хийж байсан. Мэдэгдэлд "УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн Богд банк харилцах дансан дээр Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шижлүүлж авсан" тухай баримтыг дэлгэсэн. Энэ үнэн юм байна лээ. Нийтдээ 8 сая доллар, 9.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас Л.Болд гишүүн өөрийнхөө эзэмшлийн банк руу шилжүүлж авсан.

Жижиг банкуудтай харьцуулахад маш их хэмжээний мөнгийг авсан. Гаднаас нь харахад Богд банкны актив сайн юм шиг харагдахаар байгаа ч Хөгжлийн банк болон улсаас авсан мөнгөө харилцах дээрээ авсан байгаа, дээр нь хүү төлдөггүй. Үүнийхээ төлөөсөнд улс төрийн алхам агцууд хийжээ. Тэр нь буруудаад ирэхээр хүнийг гүтгэн гүжирдэж байгаад харамсч байна. Тиймээс энэ асуудлыг залруулна. Өнөөдөр цэрэг хөдөлгөх эрх мэдэл Засгийн газар, Батлан хамгаалийн сайдад байгаа. Цагдаа, Тагнуул Ерөнхий сайдын бүрэн мэдэлд байгаа. Тэгэхээр жирийн нэг УИХ-ын гишүүн би цэрэг, цагдаа, цуглуулж, зэвсэгт мөргөлдөөнд яаж хүргэх юм бэ гэж би Л.Болд гишүүнээс коридорт тараад асуусан. Тэгсэн Тагнуулын нэр бүхий хариуцлагатай хүмүүс ийм мэдээлэл өгсөн гэж ярьсан. Би өнөөдөр энэ асуудлаарТЕГ-аас албан ёсны тайлбар шаардсан бичгээ явуулна. Мөн Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн үндэслэлээр шүүхэд өгнө” гэв.

3 Сэтгэгдэл
энэ хулгайчаа бариачээ нүүрснээс 60н сая доллар хулгай хийсэн гээд бгаашдээ энэ хулгайч хулгай хийж бж 3.4 н тэр бумаар орон сууц асан бж таараа
Амарзаяа гэж өмнөговийнхний дүогүйг хүргэсэн шаар архангай дарханы тоодгор гавьж мөнхбат хаян энхболдоо дагаад шорон явна гээд шээсэн гоожиж явна
Зөв. Яриад бай бичээд бай. Баримттай байгаа биз дээ. Хоосон хов ярьж сурсан их хурлын гишүүн ч дээ. Та нар бүгд адилхан!
Хамгийн их уншсан