Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Баасанхүү:Авлига өгсөн хүмүүсийг би хамгаална

УИХ-ын гишүүн О.Баасанхүү саяхан мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийг тоймлон хүргэе.

“Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас надад хариу мэдэгдэх хуудас гээд мэдээлэл ирсэн. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор мэдээлэл өгөх ёстой гэж бодлоо. 60 тэрбумтай бид тэмцэх ёстой. Энэ асуудалтай холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн “Төрийн албыг зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй байж магадгүй учир МАН-ын санхүүд шалгалт хийх ёстой” гэсэн албан бичиг өгсөн. МАН-ын санхүүг шалгахаар гурван янзын хандив гарч ирэх байх гэж харж байгаа. Нэг нь сэтгэлийн, хоёрдугаарт үйл ажиллагааны, гуравт нь төрийн албыг худалдаж авах зорилгоор хандив өгсөн байж магадгүй. Гэхдээ энэ асуудалд шалгалт явуулж байгаа юм байна гэж ойлголоо. Гурав дахь хандивын асуудал гарч ирэх байх гэж харж байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд хамтран ажиллах гэж заалт бий. Энэ нь тодорхой хэргийг илчлэх зорилгоор, бүлэг гэмт хэргийг илчлэхээр хуулийн байгууллагатай хамтран ажиллавал ялаас чөлөөлдөг байгаа. Тиймээс төрийн албанд очихдоо мөнгө өгсөн бол АТГ очоод тайлбар, мэдүүлэг сайн дураарай өгөөд хамтран ажиллах гэрээ байгуулах хэрэгтэй. Авлига өгсөн хүмүүс буруугүй. Би хамгаална.

Хоёрдугаарт би Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг албан бичиг өгч байгаа юм. Ерөнхийлөгч маань өр тэглэж чадахгүй гэдэг нь ойлгомжтой байна. Цагаан сараар Төрийн тэргүүний хишгийг ахмадуудад хүртээдэг сайхан уламжлалтай. 100 гаруй насны 100 хүрэхгүй ахмад манай улсад байдаг юм байна. Амьдралын боломж нь ч тааруу юм байна. Тэдэнд орон сууцанд оруулж өгөх бэлэг бариач ээ гэж байгаа юм” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан