Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг энэ долоо хоногт батална

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн хурлаар яригдсан асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийг нь тоймлон хүргэе.

“Хуваарийн дагуу бүлгийн хурал сая хуралдаж дууслаа. Нэгдүгээрт нь Элчин сайд нартай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Австрали, Тайланд, БНСУ-д суух Элчин сайд нарыг УИХ-аар зөвшилцсөн ч жил гаруй хугацаанд саатлаа. ГХ-ийн сайд энэ гурван хүнийг буцааж татах нь зүйтэй байна. Төрийн ажил гацаад байна гэсэн санал оруулсан. Бүлгийн гишүүд хэлэлцээд зүйтэй юм, Элчин сайдуудын асуудлыг хурдан шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.

Хоёрдугаарт нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор санал солилцох хэлбэрээр ярилцсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн барьсан хуулийг хэдийд яаж хэлэлцэх вэ гэдэг дээр санал солилцсон. Энэ долоо хоногт багтаан хуулийг батлах нь зүйтэй юм гэж үзсэн. Дөрөв дэх өдөр хэлэлцүүлэг хийгдэнэ. Харин тав дахь өдөр эцсийн хэлэлцүүлгийг хийгээд энэ хуулийг батална” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан