Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандан: МАНАН бүлэглэлтэй тохиролцож УИХ-ын даргыг томилохгүй

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, нар мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд “МАНАН-ын эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаал долоо хоногийн хугацаатайгаар хойшилсон гэв. Учир нь энэ долоо хоногийн пүрэв гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэл үргэлжилж байгаа. Энэ долоо хоногийн жагсаал цуглаанд бэлтгэж байсан ч дараагийн долоо хоногт болгож хойшлууллаа. Пүрэв гарагт УИХ-ын даргыг огцруулах Ерөнхийлөгчийн хуулийн төслийг батална гэж УИХ-ын дарга амласан, өөрөө Төрийн байгуулалтын байнгын хороонд орж ирж буулт хийсэн. МАНАН-ын 27 гишүүн дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг дээр гүйгээд нэр усаа гаргаад явж байна.

Дараагийн УИХ-ын даргыг МАНАН-аас томилуулна гээд Ерөнхийлөгч, Засгийн газрыг, мөн биднийг ч шантаачилж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болгож өгөхгүй бол энэ хуулийг чинь хойшлуулна гэж балай юм ярих болсон. Н.Номтойбаярыг сайд болгож өгөхгүй бол энэ хуулийг чинь батлахгүй л гэнэ.

Бид МАНАН бүлэглэлтэй тохирохгүй гэж ганцхан зарчим баримталж байгаа. МАНАН бүлэглэлтэй тохиролцож УИХ-ын даргыг томилохгүй. Хэлэлцэх асуудлын нэгдүгээрт УИХ-ын даргыг огцруулах хуулийг оруулна гэж амласан ч долдугаарт оруулчихсан байна. Энэ долоон асуудлыг хэлэлцэж байгаад пүрэв, баасан гарагийг дуусгаад дараа долоо хоног руу шилжүүлж магадгүй. Л.Болд бид хоёр намаас гарсан учраас АН албан ёсоор бүлэггүй болсон. УИХ-ын дарга чуулган дээр бүлэг тарсныг зарласнаар бүлэг тардаг.

Гэвч М.Энхболд АН-ын бүлгийг тарсанд тооцохгүй байна. Түүгээр ч зогсохгүй тарсан бүлгээр завсарлага авахуулж чуулганыг хойшлуулж сунжируулж байна.  Яагаад гэхээр АН-ын бүлгийн дарга МАНАН бүлэглэлийн толгойлогчдын нэг. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг батлагдтал, М.Энхболдыг огцрох хүртэл, уул уурхайн ордуудаа авах, шударга бусын хонгил нурах хүртэл тэмцэл үргэлжилнэ” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан