Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шийднэ

Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид  яллагдагч нарыг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэр гаргасан цагдан хорих захирамжийг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гомдол гаргасан. Эл шүүх хуралдаан өчигдөр товлогдсон ч өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар шинэ нотлох баримт гаргаж танилцуулна гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг энэ сарын 16-ны буюу маргаашийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан юм.

Эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарт Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх гурван хүнийг яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.

Тодруулбал, Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил” компаниас  2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Мөн эл хэрэгт түүний төрсөн дүү Дамбий овогтой Баатараас гадна Чангаа овогтой Бямбаа нар холбогдсон юм.

1 Сэтгэгдэл
nowshiig garaxal ym bol buudaj al
Хамгийн их уншсан