Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 08.00 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүд, 21 аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар оролцож байна.

Энэ удаагийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор орон даяар өрнүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшиний үнэлгээг хэлэлцэж буй юм. Энэхүү  үнэлгээнд нийт 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн 45 мянга 381 албан хаагчийг хамруулсан байна.

Мөн хуралдаанаар Томуу, томуу төст өвчны тархалтыг зогсоох зорилгоор тав хүртэлх насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох тухай Эрүүл мэндийн сайдын саналыг хэлэлцэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан