Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулахаар Ерөнхий сайдад хүргүүлнэ

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчээс НИТХ-ын олонхийн саналыг С.Мөнхчулуун авлаа. С.Мөнхчулууныг 24 гишүүн дэмжсэн бөгөөд 55.8 хувийн санал авч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжлуулахаар Ерөнхий сайдад илгээхээр боллоо.

Харин нэр дэвшигч С.Амарсайхан 19 гишүүний санал авсан байна. 

МАН-ын УЗ-ийн шийдвэрээр хотын Засаг даргад С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн бол НИТХ-ын даргад Р.Дагва нарын нэрийг дэвшүүлсэн билээ. Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхлэхэд НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун танхимаас өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм.

НИТХ-ын өнөөдрийн хурлын 45 төлөөлөгчөөс 43 нь оролцсон. Саналын хуудас дээр хоёр нэр дэвшигчийн нэр байгаа бөгөөд төлөөлөгчид өөрийн сонгож буй нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлсан бөгөөд эхний санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж, нэг саналын хуудсыг хүчингүйд тооцсон тул санал хураалтыг дахин явуулсан. 

С.Мөнхчулуун нь 1997- 2001 онд Техникийн их сургууль-механик инженер, 2011- 2013 онд Удирдлагын академи-Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдлагын академи-Төрийн удирдлагын докторантаар төгссөн.

  • 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн

  • 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга

  • 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

  • 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга

  • 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн

  • 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн

  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн

  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга

  • 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон,

  • 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон,

  • 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга

  • 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.

2 Сэтгэгдэл
дүүгий нь сонгоогүй биз дэ
Наад хүнээр яах гэсэн юм дэ наад казиночин дүү нь сэлэм буу автомат хууль бус тоглоомийн газар бар ивээн тэтгэж хөгжүүлдэг хүн одоо юу болохуу хотыг өөр удирдах чадвартай хүн зөндөө
дүүгий нь сонгоогүй биз дэ
Хамгийн их уншсан