Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын даргыг чөлөөлөх заалтыг дэмжсэнгүй


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор гаргаж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг чуулганаар баталсан тохиолдолд чөлөөлнө” гэсэн заалт тусгасан байна. Мөн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр тусгасан байна. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 11-нд хэлэлцсэн гэдгийг Ж.Батзандан гишүүн чуулганд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан О.Баасанхүү, Ж.Эрдэнэбат гишүүн асуулт асууж, саналаа хэллээ. Гишүүд уг хуулийн төслийг баталснаар УИХ-ын дархлаа сулрах магадлалтай гэдгийг гишүүд дурьдлаа. Мөн УИХ-ын даргыг огцруулсны дараа энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй хэмээсэн юм.

Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнөөгийн УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан бол Ерөнхийлөгчид хууль санаачлах шаардлагагүй байсан гэлээ.

Мөн хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Ж.Мөнхбат гишүүний гаргасан “УИХ-ын даргыг нийт гишүүдийн 66 хувь буюу 3/2-ийн саналаар чөлөөлнө” гэсэн заалт оруулах саналыг олонх дэмжсэнгүй.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 18.00 цагт хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.

2 Сэтгэгдэл
Энэ хичээлийн жилээс ЭЕШ-ийн дүн шууд гардаг бболж байна Хойшид сонгуулийн ерөнхий хороо УИХ.. аймаг нийслэлийн хуралд нэр дэвшигчидээс 12-р анги төгсөгчдийн тестээр монгол хэлний шалгалт авч 400оноо авч чадаагүй бол бүүртгэхгүй байх зохицуулалт ядаж хиймээр юм даа Бүх жижиг түшмэдүүд төрийн албаны шалгалт өгч ажилд орж байхад гиишүүд төлөөлөгчид улаан гэрэл дайрах нь ардчилил гэж үү
maanag luivarchin Enchbold ooroo ogchorj boldoggui umuu?? estoi buudval taarna
Хамгийн их уншсан