Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг энэ сарын 25-наас хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр 18 цаг 56 минутад хуралдаанаа эхлүүлж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуульд хориг тавихгүй, иймээс хуулийг дагаж мөрдөх хугацааг гишүүдийн гаргасан саналын дагуу шийдэх боломжтой гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлсэн байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын тайлбарыг харгалзан үзээд хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэж тогтоох дундын хувилбарыг санал болгосныг гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн тул энэ саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн. Тэгвэл өнөөдрийн чуулганаар УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэн баталж,  тус хуулийг энэ сарын 25-наас хэрэгжүүлэхээр болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан