Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Чинзориг:Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болголоо

/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд/

Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ. 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа. 
Тодруулбал, дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж буй юм. Мөн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг хийсэн. 
Тэтгэвэр авагчдыг зээлийн хүүгийн дарамтаас хөнгөлөн, тэтгэврийн зээлийг бага хүүтэйгээр авах боломжийг бүрдүүлэх энэ арга хэмжээг 2018 онд тэтгэвэр олгодог арилжааны бүх банктай гэрээ байгуулж зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулан, сарын 1.0, жилийн 12 хувь болгосноор нийт 43 290 тэтгэвэр авагч 42.1 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч 1.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн бол энэ онд тэтгэвэр авагчид 4,0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарч байгаа юм.

3 Сэтгэгдэл
Өө 15% хэвээрээ байна гэж байна.яах гэж ингэж хүн төөрөгдүүлж байдаг юм
Тэтгэврийн зээл 18%-н хүүтэй үед зээлж авсаан.20-н онд зээл төлж дуусталаа 18% хэвээрээ бна гэнэ.Энэ зөв үү.тодорхой мэдээлэл авья
ЧИНЗОРИГ сайдаа 2019-01сард тэтгэвэрийн зээл авахад 15хувийн хүүтэйгээр төрийн банкнаас авлаа яах гэж ингэж худлаа ярьдаг юм бэ ард түмнийг яаж ч худлаа ярьсан яадгийн гэж бодоо юу энэ засгийн газар хурдан огцорооч худалч хулгайчаар дүүрэн сайдууд ерөнхий сайд нь гэж нэг тампуу топор хүн алахаас бусдыг хийдэг улс
Хамгийн их уншсан