Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Гамшигт тэсвэртэй хот” төсөл Орхон аймгийн 4 байгууллага, 6 багт хэрэгжинэ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хот” төслийг 2019-2020 онд хэрэгжүүлэхээр боллоо.

“Гамшигт тэсвэртэй хот” төслийн хүрээнд Хойд бүс болох Орхон, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн  иргэдэд зориулсан “Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, “Аюулгүй өрх”, “Аврагч мазаалай” хүүхдийн сургалтын кабинетыг тохижуулахад хамтран ажиллах юм. Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд 4 байгууллага, Баян-Өндөр сумын байгалийн гамшигт өртөмтгий 6 баг хамрагдаж байна.

  Төсөл хэрэгжснээр суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн түвшний гамшгийн менежментийг сайжруулах цаашлаад “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулна гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан