Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Интернэт ашиглан гэрээсээ заслаа хийлгэх боломжтой болжээ

Бидний амьдарч буй мэдээллийн эрин зуунд аливаа үйлчилгээ түргэн шуурхай, хүртээмжтэй, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хялбар байх нь гол шалгуур болжээ.

Иймээс Монголын бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс сар шинийн баярыг тохиолдуулан эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу нэгэн шинэ үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлжээ.

“Цахим ном айлтгал” хэмээх энэхүү үйлчилгээний гол давуу тал нь  жилийн засал номоо хийлгэх гэж буй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой бөгөөд интернэт ашиглан гэрээсээ засал номоо бичүүлэх боломжийг олгож буйгаараа давуу талтай юм.

Өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах юм. Тийм учраас сэтгэлдээ сүсэглэж чадвал таны оршин буй газар, орон холдохгүй, буян хуран чуулна хэмээн судар номд айлджээ.

Уг үйлчилгээг ашигласны давуу тал:

  • Хот суурин болон хөдөө орон нутагт амьдарч буй иргэд хэзээ ч, хэдийд ч засал номоо бичүүлэх боломжтой.
  • Бүх насны хүн хэрэглэхэд хялбар.
  • Түргэн шуурхай 24 цаг ажиллана.
  • Замын түгжрэлд орохгүй, цаг хэмнэнэ.
  • Нэмэлт шимтгэл байхгүй.
  • Дэлхий даяар амьдарч буй Монголчууд ашиглах боломжтой.

Та  онлайнаар номоо захиалахыг хүсвэл www.gandan.mn сайтаар орон захиалах боломжтой юм байна.

8 Сэтгэгдэл
Ug ni xeregtei zuil bna l daa. Tugs sain bolovsruulaad shuud ashiglax bolomjtoi bolgood ene medeellee gargasan bol susegten olond xeregtei bailaa. Zaxialgaa bichix geed sait ruu ortol zasvartai geed baij baix ni setgel gonsoilgoloo. Xumuus xereglexed belen tugs sain bolgoogui baij yund iim yum bichij olon tumnii tolgoig erguulj yaxnev dee. Xudal xelexiig burxanii shashind 10 xar nugliin neg gej uzdeg baixaa.
Мөнгөгүй бол уншиж өгөхгүй л дээ тийм учраас засвартай гэж бичжээ
одооны монголчууд өөр шүү шинэ үе ирсэнийг мэдэж байна уу
Мөнгөгүй бол уншиж өгөхгүй л дээ тийм учраас засвартай гэж бичжээ
больж үз бас нэг мөнгө олох арга н
Zaawariig ni heleed uguuch yaj oruulah we
Засвартай гээд байна ш дээ. Үнэн мэдээлэл юм уу
ХАХАХА МАЛГАЙ НЬ ТОМОРСОН Ч ТОЛГОЙ НЬ ХЭВЭЭРЭЭ Л БНА Ш ДЭЭ. ШАЛДАН ХҮҮХНИЙ ЗУРАГ ЯВУУЛЧИХВАЛ АМЬД БУРХАН ГЭЭД НЭР ӨГӨӨД АРАВНАЙЛААД АМЬД БОЛГОЧИХОЖ ЧАДНА БИЗ ДЭЭ.НӨГӨӨ НОГООН ДАРЬ ЭХ Ч БИЛ ҮҮ.САЙХАН ХҮҮХЭНТЭЙ САДАРЛАЖ БАЙГААД ШАЛДНААР НЬ ЗУРААД НОГООН ДАРЬ ЭХ ГЭЭД МОНГОЛЧУУДАД ОДОО ХҮРТЭЛ МӨРГҮҮЛЖ БОЛЖ БАЙГАА ЮМ ЧИ МИНИЙ ЗУРГИЙГ БУРХАН ГЭЭД МӨРГҮҮЛДЭГ БОЛГОЧИХОЖ БОЛНО БАЙХ ДАА.ЛАМБАГУАЙ
Zaawrin heleed ogooche bolohgui bn
Хамгийн их уншсан