Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотой дуудлагын тоо буурчээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

  Үүнээс Увс аймгийн Зүүнговь сум 24 см, Малчин, Хяргас сум 21 см, Улаангом, Баруунтуруун сум 19 см, Завхан аймгийн Баянтэс сум 16 см, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Улаан-Уул сум 15 см, Завхан аймгийн Улиастай сум 14 см зузаан цастай байна.

 Харин сар шинийн өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар болон нийт нутгаар цас орж,  Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд 6.0 мм, Ховд аймгийн Үенч суманд 4.2 мм, Завхан аймгийн Тэлмэн суманд 4.0мм, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 3.9 мм, Ховд аймгийн Мянган суманд 3,8 мм цас оржээ.

  Хэдийгээр сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарсан ч салхи шуурганд уруудсан, төөрсөн, цасанд боогдсон зэрэг цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотой дуудлага өмнөх жилүүдийнхээс бага буюу буурсан үзүүлэлттэй байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан