Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиас эмнэлгүүдэд түргэний машин, тоног төхөөрөмж бэлэглэлээ

 

Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиас Япон улсын “Зүрх хамгаалах төсөл”-тэй хамтарч эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өглөө.

Булган аймгийн Гурванбулаг сумын эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээний фургон машинтай байсан бол Мэргэжлийн сүмогийн их аваргын санаачилгаар зориулалтын машинтай боллоо. Ингэснээр “Зүрх хамгаалах төсөл”-тэй хамтарч, 2001 оноос эхлэн тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн 18 дахь машинаа хүлээлгэн өгч буй нь энэ юм.

Мөн нийслэлийн Өргөө амаржих газар, ЭХЭМҮТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр таван ширхэг тэргэнцэр бэлэглэжээ.

Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” Монголд 2001 оноос хэрэгжиж, 21 аймагт ажиллахдаа 7000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулан, 560 гаруй хүүхдэд зүрхний мэс заслыг үнэ төлбөргүй хийж хүнд өвчнөөс нь ангижруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан