Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
МҮЭ-ийн холбооноос саналын зөрүүтэй байгаа асуудлаа танилцууллаа

МҮЭ-ийн холбооноос Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын зөрүүтэй байгаа саналыг танилцуулах зорилгоор өнөөдөр хэвлэлийн хурлыг зарлан мэдээлэл хийлээ. 9 жил үргэлжилж байгаа Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудал Засгийн газраас УИХ-д өргөн баригдаад хэлэлцүүлгийн эхний шатандаа явж байгаа билээ. Хэлэлцүүлгийн эхний шатанд МҮЭ-ийн холбоо саналын зөрүүтэй байсан учраас УИХ-ын Нийгмийн бодлого, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос гурван талын хамтарсан дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. МҮЭ-ийн холбооноос эдгээр саналыг Засгийн газар, УИХ-ын дэд ажлын хэсгийн хүрээнд удаа дараа тавьж ирсэн боловч хуулийн төсөлд тусаагүй байна. Үүнд: 
1. Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс улс, аймаг, нийслэлийн хамтын хэлэлцээр, хамтын гэрээний биелэлтийг шаардаж хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх эрхийг хуульд тусгах;
2. Бүх шатны хамтын гэрээ, хэлэлцээрийг Үйлдвэрчний эвлэл байгуулж байх;
3. Салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллага хуулийн дагуу оролцох үүрэгтэй байхыг баталгаажуулах;
4. Хуулийн төслийн 85.1.1-дэх заалтаас “ҮОХХМШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох” зохицуулалтыг хасахгүй байх; 
Тиймээс цаашид эдгээр саналын зөрүүтэй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулж, хуулийн заалтуудыг дордуулахгүй байж, хуулийн шинэчлэлийн агуулгаа хадгалах хүртэл МҮЭ-ийн холбооноос тасралтгүй байр сууриа илэрхийлэхээ мэдэгдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан