Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баттулга: Олимпийн аварга “төрүүлж” чадахгүй бол ажлаа өгнө

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Казахстаны нийслэл Нур-Султан хотноо насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн билээ. Шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 55 кг-д өрсөлдсөн “Женко” клубийн тамирчин Б.Болортуяа хүрэл, 59 кг-д Б.Шоовдор дэлхийн дэвжээнээс дахин хүрэл медаль хүртсэн бол  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг  68 кг-д хүрэл медаль хүртэж, дэлхийн иж бүрэн медальтай болов. Ингэснээр тэрээр жиндээ Монгол Улсад олимпийн эрх авч чадсан юм. Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдсөн ОУХМ Т.Тулга хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан. Түүний хувьд  жиндээ олимпийн эрхээ авсан байгаа. Багийн дүнгээр эрэгтэй шигшээ баг тамирчид 12 дугаар байр,  эмэгтэй шигшээ баг тамирчдын хувьд 7 дугаар байрт шалгарч “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхтэй болсон юм. Тэмцээний талаар болон хүмүүсийн анхаарлын төвд байгаа зарим асуудлаар Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгатай ярилцлаа.

-Таны хувьд 3 дахь жилдээ баг тамирчдаа удирдаж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ажиллалаа. Баг тамирчдын амжилтыг хэрхэн дүгнэв?

-Бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын өмнө эр, эм хоёр багаа 8 өөр газар нийт 80 хоногийн бэлтгэлд хамруулсан. Энэ нь дэлхийн аваргын цугларалт юм. Шигшээ баг тамирчид олимпийн 5 эрх авах боломжтой байлаа. Гэвч 2 эрх авлаа. 50, 53, 62, 76 кг-д өрсөлдсөн тамирчид олимпийн эрх авах дөхсөн ч нэг тойргийн өмнө ялагдлаа. Олимп хүртэл 11 сарын хугацаа байна. Харин эрх авахад 7 сарын хугацаа байна. Бидэнд боломж бий.   

- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн шилдгүүд бүгд эрхээ авчихлаа. Энэ нь манай тамирчдад ихээхэн боломж юм шиг ээ?

-Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний 6 байрт шалгарсан тамирчид эрхээ авч байгаа. Ирэх 3 дугаар  сард Азийн эрх олгох тэмцээн Солонгос улсад болно. Харин дэлхийн эрх олгох тэмцээн 4 сарын сүүлийн 7 хоногт Болгар улсад болох юм. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй багуудаас ОХУ. АНУ, эмэгтэй багаас Япон, БНХАУ-ын баг мөн дэлхийн аваргыг нутгийн дэвжээнд хүлээн авсан Казахстаны баг чөлөөт сонгомол төрөлдөө 4-5 эрх авсан. Бусад улс орон 1-2 эрх авсан. Ази тивийн улс орнууд 1-2 эрх бүгд авсан. 2  төрөлд нийт 72 эрхийг 44 улс хувааж авсан байна. Дараа дараагийн эрх олгох тэмцээнд бидэнд боломж бий.

-Яг хэдэн оны олимпоос эхэлж эрх олгох тэмцээнд өрсөлддөг болсон юм бэ?

-1992 оноос хойш 7 олимпийн наадамд эрх олгодог болсон. 2012 оноос өмнө эрх авсан тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлддөг байсан бол  2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө улсдаа сорил тэмцээнээ явуулж дэлхий, олимпод өрсөлдөх тамирчдыг тодруулж ирсэн. Энэ бол зөв жишиг. Тамирчид амжилт гаргаж болно. Цаашдаа тэр амжилт  нь тогтвортой үргэлжлэх  ёстой гэсэн санааг хэлээд байгаа юм. Харин 2012 онд О.Насанбурмаа 63 кг-д эрхээ авч холбоо, тухайн үеийн багш дасгалжуулагчдын шийдвэрээр  С.Батцэцэгийг явуулж байсан тохиолдолд байдаг. Одоо бол эрх Монгол Улсынх.  Хэн ур чадвартай, тогтвортой амжилтаа хадгалаж яваа тамирчин олимп, дэлхийн аваргыг зорино. Шударга зарчим юм.

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэгийн амжилтын талаар яримаар байна. Тэр дээд жинд 2 дахь жилдээ  барилдаж хүрэл медаль авлаа. Шведэд 2 секундэд оноо алдаагүй бол алтан медаль авах боломжтой байлаа гэж харсан?

-Тийм ээ. Өнгөрсөн жил жин өссөн.  Жиндээ дасаагүй  амжилт тааруухан 1 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ жил харин дасчихсан, өрсөлдөгч нартайгаа барилдаад үзчихсэн орсон. Алтан медаль авах бүрэн боломж байсан. Өөрөө ч алдаагаа маш сайн ухамсарласан. Одоо эрхээ авчихлаа. Сайн барилдаж амжилт нь тогтвортой байж сорилгодоо өрсөлдөх байх. Зөвхөн С.Батцэцэг гэлтгүй хэн сайн барилдсан нь  Токиог зорих гарц болно.

- Барилдааны шинэ дүрмээр өглөө нь  жингээ үзэж 2 цагийн дараа шууд барилдаж байна. Тэгэхээр жин их хасах нь тамирчдад сөргөөр нөлөөлөөд байх шиг?

-Урьд нь бид өмнөх өдөр жингээ үзүүлж маргааш нь барилддаг байсан. Гэтэл одоо шууд тухайн өдрөө барилдана. Үүнээс шалтгаалж  шинэ дүрмийн өөрчлөлтөөр эмэгтэйчүүд 4кг, эрэгтэй тамирчид 5 кг-аас илүү жин хасах нь буцаад барилдахад сөрөг үр дагавартай гэж үзэж байгаа юм.  

- Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа, С.Батцэцэг  нар хоёул дэлхийн бөх. Гэтэл нэг жинд өрсөлдөх нь зөв үү. Жинг зөрүүлэх боломжтой юу?

- Зөрүүлж оруулах гэж 62 кг руу жин хасуулна гэдэг хэцүү. С.Батцэцэг гэхэд дээд жиндээ буюу 68 кг-д энэ жил л сайхан дасч байна. О.Насанбурмаа бол дасчихсан. Тиймээс хэн ялсан нь олимп, дэлхийн аваргадаа өрсөлдөнө. 68 кг-д барилдаж байгаа нь өөрсдийнх нь, багш нарын сонголт юм.

-Эрэгтэйчүүдийн 65 кг-д  олимпийн эрхээ авлаа. Т.Тулга бол яах аргагүй таны унаган шавь. Барилдааныг дэлхийн бөхчүүдтэй хамгийн ойр үзэж байна гэж дүгнэлээ?

-Тийм ээ. Тулга одоогоос 2 жилийн өмнө шигшээ багт дуудагдаж бэлтгэл сургуулилтаа эхэлсэн. Анх манай Арслан клуб дээр Ц.Гантөгс, И.Моломжамц  нарын багшид 11 настай хүү ирж  бэлтгэлээ эхлүүлж байлаа. Тулга 18 насандаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалиа авч 2017 онд УАШТ-ээс дахин мөнгөн медаль авсан. Манай клубийн хувьд бодлогоор дэмжиж бэлтгэл сургуулилт хийлгэх хэрэгтэй юм байна гэж шигшээ багийн байнгын бэлтгэлд хамруулж эхэлсэн. Дэлхийн медаль тун ойрхон байна. Одоо 21 настай залуу. Их олон амжилт үзүүлнэ гэдэгт итгэдэг.

-Шигшээ баг тамирчдын нас жилээс жилд залуужиж байна?

-Биднийг шигшээ багийн  ажил авдаг жил тамирчдын дундаж нас 26-27 байсан. Өнөөдөр дундаж нас 24 болсон. Жилээс жилд шигшээ баг залуужиж шинэ залгамж халаа болсон тамирчид олноор гарч байна. Бид зөвхөн 2020 оныг харж, зорьж ажиллаагүй. 2024, 2028 оны олимп,   дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медальтан тамирчин олноор төрүүлж залуу халаагаа бэлтгэж өгөхийг л зорьж байна. Дараагийн олимпийн жилд яг одоогийн байгаа багш дасгалжуулагчид ажиллана гэсэн үг биш. Шинээр бүрэлдэхүүн тодорч одоогийн багш, дасгалжуулагчдын бүрэлдэхүүн солигдсон ч баг тамирчид ур чадвартай, залуу халаа үлдэх ёстой гэж л зорьж  яваа.

-Одоогийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг сэтгэл санааны маш их дарамттай ажиллаж, бэлтгэл хийж тэмцээнд өрсөлддөг гэж хардаг. Сошиал орчинд амьдрах нэг талаар хэцүү юм?

-Олимпийн наадамд Монголын баг тамирчид, дасгалжуулагчид заавал олимпийн аваргатай болно. Бид  үнэхээр чадахгүй бол ажлаа өгнө. Гол нь олимпийн эрхийн тэмцээн,  бусад тэмцээнд явахын өмнө байнга хэрүүл тэмцэл зохион байгуулагддаг явдал тамирчдад сэтгэл санааны маш тогтворгүй байдлыг бий болгож байна. Манай багш дасгалжуулагчид шавь нартаа олимп, дэлхийн аварга төрнө гэдэгт маш их итгэж байгаа. Ялагдал бүр муу байдаггүй. Ялаглдын  алдааг засах боломж бидэнд болон тамирчдад бий.

-Б.Шоовдор дэлхийд хоёр дахь удаагаа хүрэл медаль хүртлээ. Бас л медалийн өнгө хувиргах боломжтой байлаа?

-Шоовдорын бэлтгэл тун сайн байсан. Бид финалдах бүрэн боломжтой гэж харж байлаа. Ирэх олимпийн жил олимпийн жин болох 62 кг-д барилдах байх.

-Эрх олгох тэмцээнд явах тамирчид болон  олимпод өрсөлдөх тамирчдыг сорилоор шийдэх үү?

-Он гараад улсын аварга шалгаруулах тэмцээнтэй. Тэнд түрүүлсэн  тамирчин олимпийн  эрх олгох Азийн тэмцээнд өрсөлдөнө. Харин  4 сард болох дэлхийн аваргын эрхийн тэмцээнд улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдаас нэр зааж өрсөлдүүлнэ. 2020 оны 5 сард болох олимпийн сорилго тэмцээнд тухайн жингийн эрх авсан тамирчинтай тухайн жингийн  бусад тамирчнаас шалгарсан 1 тамирчин шилдэг 3 барилдаан хийж түрүүлж 2 ялсан нь Токиог зорино

18 Сэтгэгдэл
buu shaa hutsmar
Спортын сэтгүүлчид гэж өөрсдийгөө нэрлэгсэд ичмээр. Улаанбаатараас Баян-Өлгий хүртэл автобусны үнэ 80гаруй мянган төгрөг, Баян-Өлгийгөөс Нурсултан хүртэл мөн төдий хир зардал орно визгүй Нурсултанд хувийн буудал ойролцоогоор 28-35мянган төгрөгтэй дүйхүйц үнэтэй Үндэсний ТВ нүдэн балай чих нь дүлий
Бусад орны эрэгтэй тамирчдын барилдааныг харахад манай эрэгтэй тамирчдын барилдаан хаана нь ч үгүй л байна л даа. Ядахдаа амжилт нь илэрхий буурчихсан ахмадуудыг авч явдаг нь их эргэлзээтэй. Тэднээс 2020 оны олимпод ямар амжилт хүлээх вэ залуучуудаа явуулж туршлага суулгаж болдоггүй хэрэг үү Дэлхийн аваргад оролцох эрэгтэй бөхчүүдийн шалгаруулалтад хариуцлагагүй, хүнийрхүү, сэтгэлгүй хандсаны үр дүн илэрлээ шүү. Ихэнх эрэгтэй бөх 1 давсангүй ийм үр дүнг болж бүтэж байгаа гэх хүмүүс монгол хүмүүс биш даг аа Зуд болоход хуц ухнын толгой дээр гэгчээр дасгалжуулагчид хариуцах ёстой биш үү Ийм том тэмцээний дараа тайлангаа бөх сонирхогчиддоо тавих хэрэгтэй баймаар гэтэл таг чиг эсвэл хэвлэллийнхэнтэй хаалтын гэрээ хийсэн юм уу Спортын сэтгүүлчид хаана байна вэ
Амжилт хүсье. Ер нь багийн бодлого маш сайн явж байгаа. Бүү шантраарай. Муу зүйл бичиж байгаа хүмүүс маш цөөхөн шүү. Дэмжиж байгаа нь уншаад л өнгөрдөг. Баттулга багш үнэхээр ёс зүйтэй, хөдөлмөрч, өөдрөг хүн. Энэ нийгэмд ийм хүн ховор. Маш их дэмждэг шүү.
ed nariin baasan deee hen oroh v dee.hairan amjilt medaliud.zugeer l duugui zailh hergtei
amjilt husie..battulga bol mash sain dasgaljuulagch..chin setgeleesee zutgej yavaa jinhene mergejliin dasgaljuulagch..bolovsrol ih saitai
наад хараалаа
Хуц
Одоо боль юун Олимпийн аварга төрүүлэх. Эхлээд хариуцлагаа хүлээ. Чамаас өөр олон багш нар байгаа. Нэг жил урт хугацаа. Бүр сөхрүүлчээгүй байгаа дээр нь боль за юу.
Хуц
Bolomj bga duugui huleej bai ..Eviig erhemlej , chadlaaraa ajillaj bgaa
ичихгүй шаах юмаа нурчлаадаа
Xuts mu xulgaich ajla og chi
ed nariin baasan deee hen oroh v dee.hairan amjilt medaliud.zugeer l duugui zailh hergtei
Www.assa.mn сайхан пиардаж бна даа . Баттулга нь тэнд ямар зорилгой юм бүү мэд мөнгөө хэмнэх бүр дордож казахстанд амь наана там цаана 10 тамирчин хил давж чадахгүй шүүх хурлаар орох гээд байж байдаг. Хэдийдээ ярилцлага өгчихөв дөө. Шигшээ агийн багш нарын гэрээнд амжилт буурсан тохиолдолд ажлаа өгөх гэрээний заалттай. Ард түмэнд үлгэр ярьж, битгий хуур үнэг шиг сүүлээрээ даллаж Олимпийн аварга ярьж бусад тамирчдыг хохироож болохгүй ээ . Арслангийн Тулгаас гадна Ардын хүүхдүүд бас амжилтанд хүрэхийг хүсч байна . Тэд Баттулгыг хүлээн зөвшөөрөхөө больжээ . Тэд болон ар гэр дэмжигчид маш гомдолтой байна
Kazahd mumguu hemneh gej bgaad nemj urund orood tendee uldee biz de ohidiin bagtai heziidee ingeed yriltslaga ugchihdug ym Ichih bulchirhaigui nuhur ve
Kazahd mumguu hemneh gej bgaad nemj urund orood tendee uldee biz de ohidiin bagtai heziidee ingeed yriltslaga ugchihdug ym Ichih bulchirhaigui nuhur ve
ene hund er ni ichih nuur gej algaa zail tsaashaa
yanziin saihan bolomj vrgelj baidag
чи зайл ааа
Хамгийн их уншсан