Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН Ерөнхийлөгчид хандан Сонгуулийн хуульд хориг тавих хүсэлт гаргалаа

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мэдээлэл хийв. Тэрбээр “Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Сонгуулийн хуульд бүхэлд нь болон холбогдох заалтад хориг тавих хүсэлт гаргалаа. Биднийг зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвших эрхгүй болсонтой холбоотойгоор уг шаардлагыг хүргүүлж байна гэж бүү бодоорой. Сонгуулийн хууль Эрүүгийн хуулиас давж, хүнийг насан туршид нь яллах болчихоод байна.

Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол энэ асуудал дээр төрийн тэргүүн ч гэсэн үгсэн хуйвалдсан гэдэг дүгнэлтэд хүрнэ. Дараагийн асуудал бол Үндсэн хуулийн цэц. Мөн бид НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана” гэв.

Шаардлагад: 

-Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгох эрхийг хангаж, 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгүүлэх,

-Жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас багагүй байх өөрчлөлт оруулах, 

-Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг өөрчлөх,

-Сонгуулийн зардлыг улсын төсвөөс хариуцан, нам эвсэл тэнцүү хуваарилна гэдэг зарчмыг хуульд тусгахыг тус тус шаарджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан