Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Хүрэлбаатар:НӨАТ-ын хувь хэмжээг нэмнэ гэдэг сонгуулийн шоу

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Татварын багц хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Засгийн газар цаашид, ирээдүйдээ, ойрын хэдэн жилдээ эдийн засгийн бодлогыг зөв явуулахын тулд Татварын багц хуулийг санаачилж өргөн мэдүүлсэн. УИХ жилийн дараа үүнийг хэлэлцэж, баталсан. Ингэхдээ бид аж ахуй нэгжүүдэд очдог татварын дарамтыг буулгах, иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж олгож, амьжиргааг нь дээшлүүлэх чиглэлийн өөрчлөлтүүдийг багц байдлаар шийдсэн. Дэхийн бусад орны туршлага, жишгийг авч үзсэн. Энэ хууль батлагдсаны дараа 40 гаруй журмыг олон нийтээр хэлэлцүүлээд  одоо нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хамгийн сүүлийн журмуудыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулж батлууллаа.

-НӨАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлэх хууль өргөн баригдсан. Энэ талаар?

-Сонгууль дөхөж байгаа. Бизнес эрхэлдэг гишүүд их байна. Тэд нарын зүгээс ийм хууль өргөн барьж байгаа юм байна. Угаасаа сонгуулийн шоу шүү дээ. Зөвхөн Монголд биш дэлхий дахинд гарч байсан шоу. Үүнийг шоу хийж байгаа хүмүүсээс асуух хэрэгтэй.

-Саарал жагсаалтаас гарахын тулд ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Ерөнхий сайд Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг байгуулъя. Сангийн сайд ахал гэсэн. Би ахлаад явж байна. Монгол банк, ТЕГ, Хууль зүйн яам, шүүх, прокурор, АТГ  гэх мэт маш олон байгууллага хамтарч ажиллж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийт долоон хуулинд өөрчлөлт оруулахаар боловсруулаад саналыг оруулж ирж батлууллаа. Үүнээс гадна хийх ажлын төлөвлөгөө боловсруулж гаргасан. Ойрын зургаан сарын дотор Монгол Улсыг саарал жагсаалтаас гарга гэсэн үүрэг өгсөн. Нэгдүгээр сарын 20-нд Бээжинд хамтарсан группын хурал болох юм. Түүнээс өмнө Монгол Улс тайлангаа өгөх ёстой. Энэ тайланд ажлын хэсгийнхэн анхаарч ажиллаж эхэлж байна. Үүний дараа хоёрдугаар сарын 20-доор ФАТФ-ын хурал болно. Энэ бүх хурлаар өөрсдийн хийсэн ажлаа танилцуулаад  ажиллана гэж бодож байна.

-Ирэх онд хэдий хэмжээний өр төлөгдөх ёстой вэ?

-Төсвийн гүйцэтгэл гарахад хоёр гуравхан хоног дутуу байна. Нэгдсэн төсвөөрөө тайлан гаргадаг. Урсгал зардлын гүйгээг маргааш хаана. Тэгэхээр тав дахь өдрөөр эцэслэж бид мэдээллүүдээ нэгтгэхээр ажиллаж байна. 2019 оны төсвийн 1,9 их наяд төгрөгийн алдагдлыг нэлээд бууруулахаар оруулж ирж байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарахаар байна. Нэлээд боломжийн дүнтэй гарах дүр зураг харагдаж байна. Өндөр хүүтэй, богинохон хугацаатай зээлүүд төсөвт дарамт болдог. Тиймээс урт хугацаатай, хүү багатай, урьдчилж төлөх ажлуудыг авч хэрэгжүүлсэн. У.Хүрэлсүхийн засгийн газар байгуулагдсанаас хойш найман их наядын өр төлсөн дүн гарч ирж байна. Зарим хүмүүс итгэхгүй байна. Өрийн хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувьд байсан бол өнөөдрийн байдлаар 55,1 хувь хүрч буух дүр зураг харагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан