Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ албан хэрэгцээндээ Е-оffice програм ашиглаж эхэллээ

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Холбоо, мэдээлэл технологи, автоматжуулалтын цехийн инженерүүд үйлдвэрийн ажилтан болон ажлын байрны цогц мэдээллийн сан бүхий Е-оffice програмыг боловсруулан нэвтрүүлж байна.

Энэ талаар тус цехийн Мэдээлэл боловсруулах хэсгийн системийн шинжээч Б.Солонгоос тодруулахад, “Е-оffice програмыг үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн жилээс эхлэн туршсан. Өнөөдрийн байдлаар уг туршилтын үр дүнд бүрэн нэвтрүүлэх ажил эхлээд байна. Бид систем нэвтрүүлэх явцад гарч буй алдаа дутагдлыг арилгах, сайжруулахад анхаарч байна. Манай цехийн мэргэжилтнүүд хоёр  жилийн өмнөөс үүнийг боловсруулах судалгааны ажлаа эхэлсэн. Нийслэлийн архивын газраас туршлага судалж, өөрсдийн хийж байсан арга жишээн дээр тулгуурлан боловсрууллаа.

Е-оffice –ийг  нэвтрүүлж ашигласнаар дотоод албан тоот, баримт бичгийн хүлээлт арилж, цаасгүй технологиор цаг хэмнэж ажиллах боломж бүрдэж байна. Үүнийг боловсруулахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хуулийн хэлтэстэй хамтарч ажилласан” гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан