Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Ц.Эрдэнэбаатар: Зээл аваагүй ахмадууддаа 3 сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байна

 Зээлгүй иргэдийг хамгаалах түр хорооны ахмадууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэхүү түр хороо байгуулагдаад гурав хонож байгаа. Оны босгон дээр ахмадуудынхаа зээлийг тэглэх мэдээг орон даяар ахмадууд маань таатай хүлээж авсан. Гэтэл ялгаварлан гадуурхаж, зээлгүй ахмадуудыг хохироож, Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн тогтоол гаргасанд Зээлгүй иргэдийг хамгаалах түр хороо гомдолтой байгаагаа илэрхийлж буй нь энэ хэмээн Зээлгүй иргэдийг хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар мэдээллийн эхэнд хэлэв.

 Мөн тэрбээр “Монгол Улсын парламент энэ удаа ч биш хэд хэдэн удаа иргэдийнхээ эрхийг зөрчсөн. Тухайлбал, гадаадад амьдардаг монголчуудыг сонгуульд санал өгөх эрхгүй болгож, эрхийг нь хаасан буруу шийдвэр гаргасан. Харин одоо зээл аваагүй иргэдийг хохироож байна.  

Манай түр хороо орон нутаг даяар нээлттэй ажиллаж, эрх ашгаа хамгаалах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн зээл аваагүй, өрх толгойлсон 20,000 эмэгтэй улсын хэмжээнд байгаа гэх судалгааг бид өөрсдөө хийсэн.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан дараах утга бүхий саналыг хүргүүлсэн.   

Уг саналд ҮАБЗ-өөс гаргасан ахмадуудын тэтгэврийг төрөөс нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг УИХ хүлээн авч, хууль батлахдаа Үндсэн хууль зөрчиж, ахмадуудыг зээл авсан, аваагүйгээр нь ялгаварлан гадуурхаж, цаг хугацааны хайчинд орж, буруу шийдвэр гаргасан тул бага тэтгэвэр авдаг, зээл аваагүй ахмад бид гомдолтой байна.

Бага тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврийнхээ мөнгөөр амьжиргаагаа арай ядан авч яваа. Иймд зээл аваагүй ахмадууддаа байгалийн баялгаа тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг Сар шинийн өмнө олгох саналыг хүргүүлж байна. Бага тэтгэвэр авдаг 200 мянган ахмад нь зээл авах гэхээр боломж муу, хүү өндөр, хамтран зээлдэгчгүй зэрэг банкны шаардлага тулгардаг.

Эдгээр ахмаддаа бэлнээр гурван сая төгрөг өгч, нийгмийн хамгаалал, аж амьдралыг нь дэмжих нь чухал бөгөөд ингэж бэлнээр өгснөөр дотоодын эдийн засагт ямар ч доргилт үүсэхгүй ба харин ч дотоод эдийн засгаа дэмжих юм.

Ерөнхийлөгч та бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд хэсэгчлэн хориг тавьж өгнө үү гэсэн байгаа” хэмээв.

 

12 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
Орон сууцны зээлтэй тул тэтгэврийн зээл авч чадаагүй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад байвал яах вэ???
өр зээлтэй ахмауудыг гэж тодотгон хэлээд байхад ойлгодоггүй атаа шуналдаа баригдан мунхарагсад хорон санаагаа гүйцэтгүүлэх гэж зүтгэх нь гутамшиг
34 ih nayad tegluuleed jdudeed ofshoordood bhad duugaraagui baij bitgii olon um hutsaad baigaach huvia bodson jalga dovnii umnuud.
Ер нь сонсоод байхад аль аль нь хэцүү байна нэг хашаанд айл гэр байдаг 2 ахмадын нэг нь зээлтэй нөгөө нь зээлгүй байж байгаа зээл тэглэхээр болсон 2 ахмад аяга цайгаа хувааж ууж чадахаа болиод байж байх жишээний
Za za hetsuuch ymaadaa.odoo zeel uguhgui baival yasan ym be dahij
eooe boliosoi bilee teglehgui.baisan deer yum.baina
Ahmaduudad tegsh huvaaj uguh yostoi zaaval zeel avsan hund 6say gj bhaar hediin zeeltei ni hamaagui zeelgui ni adil bugded ni l 3 say uguh ni zuv ymar negen baidlaar ahmaduud urtuu l bgaa ter ni unen tanil tal ur huuhduudersee avdag l shuudee adilhan buh ahmaduudad 3 say ugch ylgaj gaduurhalgui 60.70.80.90.100 nastai buh hugshidud tegsh hurteevel tur zasagtaa zaluu nasaa zoriulsan hugshid bugd bayrlana shuudee.
Ок
Eronhiilogch 1 l udaa shiidver gargana.ayulguin zovlol heniig zeeltei heniig zeelgui gej medeh ym be.shunaliin tulamnuud uilaad baritsaad uhlee yu.Tor zasgiin shiidver 1 udaa garna.gomdson bolgond zovlomjoo oorchloh uu.Ichij amidari.
Ок
Ish heden hugshuul chini hiidgee hiigeed bolson humuus uheh ni uregdeed duuslaa 70 s deesh nasniihand bank er zeel ugduggui yum bn lee shdee manaid 80tai 2 buurai bn unuu mar gui uheheer chini yahiin gd bank ugduggui uym bn lee 3 sayg demjeesei hrn daraa ni hughliin berhsheeltei ulsaa demjmeer bnaa ymr hetsuu bolood bgag ene heden teneguud medej bga bolovuu
Zeelgvi hogjiliin bersheeltei baga awdag hvn bn gantshan ahmadyyd hvn ymyy
Ish heden hugshuul chini hiidgee hiigeed bolson humuus uheh ni uregdeed duuslaa 70 s deesh nasniihand bank er zeel ugduggui yum bn lee shdee manaid 80tai 2 buurai bn unuu mar gui uheheer chini yahiin gd bank ugduggui uym bn lee 3 sayg demjeesei hrn daraa ni hughliin berhsheeltei ulsaa demjmeer bnaa ymr hetsuu bolood bgag ene heden teneguud medej bga bolovuu
Хамгийн их уншсан