Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганбаатар:Объектоо 45 хоногийн дотор суллан эмнэлгийн зориулалтаар 500 ор бэлдэж өгье


“Макс групп”-ын ерөнхийлөгч Д.Ганбаатар дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа дамжуулан “500 орыг эмнэлгийн зориулалтаар бэлдэж өгье” гэдгээ мэдэгдлээ. Түүний бичсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе. “Хөгшид хүүхдүүдээ эмнэлгийн коридорт хэвтэж байгааг харахаар сэтгэл зовниж байна аа. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, хувь нэмрээ оруулахад бид бэлэн байна аа. Объектоо түрээслээд, 45 хоногийн дотор суллан 500 орыг эмнэлгийн зориулалтаар бэлдэж өгье. Ханиад томууны дэгдэлт 4 сар хүртэл үргэлжилнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80% нь томуу, томуу төст өвнөөс болж эмнэлэгт хэвтэж байна. Дараа жил дахиад энэ асуудал үргэлжилнэ. Холбогдох газрууд нь анхааралдаа авна биз ээ” гэсэн байв.

10 Сэтгэгдэл
Ханиадыг далимдуулж байр түрээслэн мөнгө олох нь...Аргагүй л суусан газраасаа шороо атгадаг бизнесийн чөтгөр мөнюм байна... Ханиаднаас хүртэл мөнгө ургуулна гэдэг гайхамшигтай монгол ухаантай, жинхэнэ жудагтай монгол эрийн шинж юм байна...Тэгээд бас олон өвчтөнийг өрөвдөж хайрладаг сэтгэлтэй гэж байгаа...Ха, ха, ха
Ха ха 45 хоног болоод дулаараад ирэхээр суллаж өгөх болж бна уу
Uu tvreesleh gj bga gj bodsongvi sh de..
Билэгт авгайн бизнесийг булаахнуу үгүйшүү тэр чинь шодоргосуу
би саяхан эмэлэгт хэбтэсэн үнхээр ор хүрэлцээ муу бсан хүүдүүд маш ихээр эмэлэгт хандаж үнхээр цагаа олсондсон явдал баяр хүргэ энд сонгуул хамаагүй хүний сайхан бндаа
Түрээс хэн төлөх.сонгуульд дэвшихгүй гээд л асуудал бна бна
Том том барилга түрээслэж мөнгө олох гэж л байгаа биз өвчтөнгүүдэд энэ баян хайртай болов гэж
Devshih gej bgaa zurag l bna
Та арай сонгуульд нэр дэвшихгүй биз дээ? Одоо хүмүүсийг тэгж хардаад байдаг болчихлоо хэхэ
түрээсийн мөнгийг нь хэн өгөх юм бэ
Хамгийн их уншсан