Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
 Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч шалгаруулна

 Хот байгуулалт, хөгжлийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23, 2019 оны 161 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгох шалгаруулалтад урьж байна.

 

БАГЦ

БАЙРШИЛ

1

ГХ_Б3Д 01

Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мамбадацан орчмын "B" хэсэгчилсэн талбай, нийт 3.24га

2

ГХ_Б3Д 02

Баянзүрх дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "В" хэсэгчилсэн  талбай, нийт 25.6 га

3

ГХ_Б3Д 03

Баянзүрх дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Г" хэсэгчилсэн  талбай, нийт 32.8 га

4

ГХ_Б3Д 04

Баянзүрх дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Д" хэсэгчилсэн  талбай, нийт 31.2 га

5

ГХ_Б3Д 05

Баянзүрх дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Е" хэсэгчилсэн  талбай, нийт 23.3 га

6

ГХ_Б3Д 06

Баянзүрх дүүргийн 13 дүгээр хорооны нутаг дэвсгэрт XIV хорооллын “Ё” хэсэгчилсэн талбай, нийт 18,7 га

7

ГХ_Б3Д 07

Баянзүрх дүүргийн 13 дүгээр хорооны нутаг дэвсгэрт XIV хорооллын “З” хэсэгчилсэн талбай, нийт 9.4 га

8

ГХ_Б3Д 08

Баянзүрх дүүргийн 13 дүгээр хорооны нутаг дэвсгэрт XIV хорооллын “Ж” хэсэгчилсэн талбай, нийт 15.1 га

9

ГХ_Б3Д 09

Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт XIV хорооллын “Д” хэсэгчилсэн талбай, нийт 11.3 га

10

ГХ_СХД 01

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны “А” хэсэгчилсэн талбай, нийт 28.2 га

11

ГХ_СХД 02

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оргил төслийн “А”, “Б” хэсэгчилсэн талбай, нийт 24.0 га

12

ГХ_ЧД 01

Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянгын "В" хэсэгчилсэн  талбай, нийт 50.4 га

13

ГХ_ЧД 02

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянгын "Г" хэсэгчилсэн  талбай, нийт 15.2 га

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ, ХБХГазар 100200051054 тоот дансанд компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ. 

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 15.00-16.00 цагийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын 13 давхрын 1308 тоотод хүлээлгэн өгнө. Тус өдрийн 16:30 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  2. 2018, 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  3. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт
  4. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
  5. Барилгажилтын төсөл, /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
  7. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  8. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  9. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Ц.Жигжиджавын гудамж - 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр,

“Хангарди ордон” 13 давхар 1308 тоот,

Утас: 11-315319 /ажлын цагаар/,

Вэб сайт: www.uda.ub.gov.mn

Эх сурвалж: НЗДТГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан