Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилт муу байна гэв

МҮЭ-ийн холбоо, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хороо хамтран өнөөдөр /2020.01.22/ Хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуурамч шатахуун нийлүүлж байгаагийн улмаас эвдрэл, гэмтэл их гарч иргэд, байгууллагууд хохирч байгаа, Албан журмын даатгалд хамрагдсан иргэдийн мөнгөний тал бүрхэг болдог тухай, осол гаргасан жолоочид давхар давхар торгууль оногдож байгаа асуудлыг тэд хөндсөн юм.
Иргэд хөдөлмөрчдийн цалин орлоготой зайлшгүй уялдах, тэдний эрх ашгийг хөндөж байгаа учир МҮЭ-ийн холбооноос оролцож байна хэмээн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

Монгол улсад импортоор орж буй шатахуун хуурамч, улсын хилээр оруулж ирдэг нэмэлт бодисын хэмжээ өсөж, энэ хэрээр шатахууны чанар муудсан гэдгийг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны төлөөлөл хэллээ. Уг асуудлаар ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хэмжээнд судалж, шалгах ажлын хэсэг байгуулсан ч өнөөдрийг хүртэл дүгнэлт, тодорхой шийдвэрүүдийг гаргаагүй, дээрх зөрчил дутагдал арилаагүйгээс гадна Сангийн яам, Уул уурхайн яам, Засгийн газрын зүгээс хяналт тавихгүй, арга хэмжээ авч ажиллахгүй байна гэлээ.

Дээрх хуурамч шатахууны асуудлаас болж монголчууд жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байгаа гэсэн юм. Харин Албан журмын даатгалын асуудлаар Даатгуулагчдын мөнгө юунд зарцуулагдаад байгаа нь тодорхой бус байгаа байдлыг ил тод болгохыг шаардаж, жолооч, тээвэрчид даатгалын хураамжаа төлчихөөд үйлчилгээгээ авч чаддаггүйгээс гадна шийтгэл, торгууль давхардсанаас болж давхар давхар хохирсоор байгааг энэ үеэр илэрхийлэв. Эдгээр асуудалд төр засгийн бодлого үгүйлэгдэж байгааг илэрхийлсэн ба Албан журмын даатгалын холбооны удирдах зөвлөлд даатгуулагчдын төлөөллийг оруулж хуулийг хэрэгжүүлэхийг шаардана гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан