Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭМЯ:Австралид очсон иргэн маань корона вирусийн халдвар авсан нь ташаа мэдээлэл байжээ

Австрали улсад очсон Монгол Улсын иргэн шинэ корона вирусийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая мэдээлэл хийхдээ “"М" 34 настай, эрэгтэй БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод 2020 оны 1 сарын 19-нд очсон иргэний талаар түрүүчийн лайваар мэдээлэл өгсөн.

Харин бид 14:40 миунтын үед Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагатай холбогдож мэдээллийг нягталсан. Ингэхэд “Тухайн иргэн Гуанжугаас Мелбурн хүрэхдээ халдвар авсан хүнтэй хамт онгоцонд цуг зорчсон байна. Тодруулбал, Монгол Улсын иргэн маань вирусийн халдвар аваагүй, өвчлөөгүй байсан байна. Энэ тухай Австралийн эрүүл мэндийн газраас сая утсаар мэдэгдэж, цахим шуудан илгээлээ. Тиймээс ташаа мэдээлэл гэдгийг нь дахин хэлье.

Мөн Монгол Улсын иргэн маань 25-нд Австралиас гараад Хонконгоор дамжиж Улаанбаатар хотдоо ирсэн байна. Энэ иргэнтэйгээ бид холбогдсон” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан