Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хараагүй хүмүүс “Мазаалай” ариун цэврийн цаас үйлдвэрлэж байна

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг нар энэ сарын 10-нд “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр”-т ажиллалаа. Тодруулбал МҮЭ-ийн холбооны төлөөлөл өөрийн гишүүн байгууллага болох Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр өнгөрөгч онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас тус үйлдвэрт 250 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэгийг төсөвт суулгаж байсан билээ. Энэ хүрээнд дээрх дэмжлэгээр явуулж буй “Мазаалай ариун цэврийн цаасны үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ үеэр “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр”-ийн захирал З.Болдсайхан, тус үйлдвэрийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Ганбат нар хүлээн авч уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулан тулгамдаж буй асуудлынхаа талаар ярьж байлаа. “Халамжаас хөдөлмөр рүү” уриатай ажиллаж буй тус үйлдвэр нь хоногт 320 мянган ширхэг ариун цэврийн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай боловч борлуулалтад НӨАТ төлдөггүй гэх шалтгаанаар томоохон супер маркетүүд худалдан авалт хийх боломжгүй гэсэн тайлбарыг өгч байгаа нь үйл ажиллагаанд учирч буй бэрхшээл болдог гэлээ. Тус үйлдвэрт харааны бэрхшээлтэй 30 гаруй орон тооны ажилтан бий. Үйлдвэрийн санхүүжилтээс улбаалан дээрх хүмүүс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна. Хэрвээ тус үйлдвэр нь улсын төсөвт үйлдвэрийн газар болбол орлогынхоо 70 хувийг улсад тушааж үлдсэн 30 хувиар нь үйлдвэрийн ажилтнуудын цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэв.


Энэ үеэр “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр”-ийн захирал З.Болдсайхан хэлэхдээ “Манайх аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар цаашид энэ маягаар ажиллах боломж ер нь л хомс тийм учраас бид улсын төсөвт үйлдвэрийн газар болох хүсэлтийг хүргүүлсэн боловч Сангийн яаманд гацсан. Төсвөө нэг тэрбум төгрөгөөр тооцож хүргүүлсэн. Бид МСҮТ-ийнхөө үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ жил бид улсаас 400 сая төгрөг авч байгаа. Энэ нь үйл ажиллагааны зардал болоод ажилтнуудын цалинд зарцуулагдана. Бидний гол найдвар бол Ариун цэврийн цаасны үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж борлуулалтыг нэмэгдүүлэх л байгаа юм” гэлээ.
Мөн энэ үеэр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Мазаалай” ариун цэврийн цаасны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахдаа “Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн хурал саяхан болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулаагүй ажил олгогч нараас авдаг татаас энэ жилээс нэг тэрбум орчим төгрөг болж нэмэгдсэн байсан. Энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулах байдлаар төсөвлөсөн. Мөн энэ жил Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг багасгаж, эргэн төлөлтийн 50 хувийг хөнгөлдөг болгохоор журамд өөрчлөлт оруулсан. Хуучин хөгжлийн бэрхшээлтэй иргэд авсан зээлээ 100 хувь эгүүлэн төлдөг байсан. Одоохондоо дээрх төсвийн нарийн хуваарилалт хийгдээгүй байгаа учраас та бүхэн саналаа өгөөрэй би цааш нь уламжлах болно. Сав баглаа боодол, ариун цэврийн цаасны чанар, өнгө үзэмж маш сайн болсон байна. Харааны бэрхшээлтэй иргэд зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа нь бахархууштай. Мөн МҮЭ-ийн холбооны зүгээс үйлдвэр аж ахуйн газруудад Мазаалай ариун цэврийн цаасны борлуулалтыг хийхэд дэмжлэг үзүүлэн ажиллах болно” хэмээн хэллээ.

Харин Монголын Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг хэлэхдээ “Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлд хүсэлтээ илэрхийлж Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт 250 сая төгрөгийн дэмжлэгийг тусгаж ажилласан МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатад баярласан талархсанаа илэрхийлье. Таны санаачлагын үр дүнгээр өнөөдөр "Мазаалай" ариун цэврийн цаасны үйлдвэр үйл ажиллагаа нь эхлээд явж байна. Цаашид Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлын талаарх санал санаачлагыг хүргэж хамтарч ажиллахыг хүсье” гэлээ.

16 Сэтгэгдэл
Авч байна аа
гарчиг арай бишээ, харааны бэрхшээлтэй хүмүүс гэж засвал дээр байх
amjilt hvsey hudaldaand garanguut ni awaad vrgelj heleglenee
Avnaa, heregleneee
Sain tsaas baina lee bainga heregledeg bolsoon
Цаашид энэ цаасыг хэрэглэнэ ээ. Бусдыг ч гэсэн уриалмаар байна.
Мундаг юмаа баярлалаа
энэ сайн цаас юм билээ үнэ боломжын цэвэрхэн
энэ сайн цаас юм билээ үнэ боломжын цэвэрхэн
энэ сайн цаас юм билээ үнэ боломжын цэвэрхэн
Ямар аймар гарчиг өгдөг юм бэ.арай л юмаа
amjilt husii demjih bolnoo 😇
мундаг. Ажил хөдөлмөрийг дэмжиe.
Amjilt husie ta nart
Мундаг хөдөлмөрч хамт олонд амжилт хүсэе. Байгууллага байнгын харилцагч болвол 1ш цаасыг хэдэн төгрөгөөр нийлүүлэх вэ. Баярлалаа
Mazaalai tsaas avj irged e demjiye
Хамгийн их уншсан