Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлалаа ЭНД БЯЦХАН УУШГИНУУД ТӨЛЖИЖ БАЙНА Г.Занданшатар:Харилцаа холбооны салбарынхан санаачилгатай, шуурхай ажилласнаар хямралыг боломж болгох давуу талтай Т.Бадрал:Гадаадад байгаа долоон монгол хүн халдвар авч,  эмчилгээ хийлгэж байна Ө.Энхтүвшин:Нүдэнд үл харагдах, гарт үл мэдрэгдэх энэ вирус хүн төрөлхтнийг сөхрүүлж байна COVID-19-ийн эсрэг үйлчилгээтэй "АБИГАН" эм ураг болон үрийн шингэнд нөлөөлдөг гэв үү Германд ажиллаж, амьдардаг монголчууд сэтгэлийн хандиваа илгээв УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар мэдээлэл өгөв “Бага дарга нарын холбоо”-ноос НОК-т таван сая төгрөгийн үнэ бүхий дархлаа дэмжих цай хандивлав Д.Нямхүү: Замын-Үүдэд тусгаарлагдсан иргэний шинжилгээнээс коронавирус илрээгүй
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 12-нд Архангай, Булган, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр,  15, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12, 13-нд ихэнх нутгаар, 14-16-нд  говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ.

 Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

 Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан