Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орхон аймаг цэнгээний газруудын үйл ажиллагааг ирэх сар хүртэл зогсоолоо

Орхон аймгийн Онцгой комисс хуралдаад шийдвэрээ гаргажээ. Гаргасан шийдвэрүүдийг нь танилцуулъя.
1. Өнөөдөр буюу 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баар, караокены үйл ажиллагааг 3-р сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох
2. Бусад согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний бүхий л газрууд 18:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх !!!
3. Иргэд болоод төрийн болон төрийн бус байгууллагууд маскаа тогтмол зүүж хэвших. Маск зүүгээгүй иргэдэд үйлчилгээний байгууллагууд үйлчлэхгүй байх
4. Байгууллагууд биеийн халуун хэмждэг багажийг ашиглах, үйлчлүүлэх иргэдийн биеийн халууныг хэмжих
5. Томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, нийтийн эзэмшлийн талбайд тодорхой графикийн дагуу ариутгал халдваргүйжилтын ажлыг яаралтай зохион байгуулах

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан