Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Ойгон” нуурт живж хорогдсон 104 үхрийн сэг зэмийг гаргажээ

Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар 2019.11.16-ны өдөр салхи 16-17 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас 10 айл өрхийн 143 үхэр “Ойгон” нуурт живж хорогдсон билээ. Үхрийн сэг зэмийг уснаас татан гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм. Холбогдох мэргэжлийн байгууллага болон тус сумын Засаг даргын 2020.01.31-ний өдрийн 3/51 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хорогдсон малын сэг зэмийг гаргах ажиллагааг эхлүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашин, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 4 ажилтан, 1 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 8 ажилтан, 1 автомашин, ерөнхий боловсролын сургуулийн 12 ажилтан, 3 автомашин, хүн эмнэлгийн 8 ажилтан, 1 автомашин, цэцэрлэгийн 6 ажилтан, 1 автомашин,  орон нутгийн 32 иргэн, 9 автомашин, нийт 89 хүн, 19 автомашинтайгаар ажиллаж, нийт 104 үхрийн сэг зэмийг гаргасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан