Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРГЭД, ААН-ИЙН ХАНДИВЛАСАН АМНЫ ХААЛТЫГ ЗОХИХ ГАЗАРТ НЬ ХУВААРИЛАЖ БАЙНА

Коронавирусийн (COVID-19) харанга дэлдсэн цагаас хойш орон даяар амны хаалтны хомсдол үүсээд байгаад санаа зовсон иргэд, ААН гадаадад амьдарч буй хувь хүмүүс амны хаалт хандивласаар байна.
Тэдгээрийг ЭМЯ нэгдсэн зохион байгуулалттайгаар хүлээн авч тухай бүрт нь хэрэгцээтэй эрүүл мэндийн байгуулагуудад хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал Польш Улсад суугаа монгол иргэд, эмч нар болон “Мөнхийн тун”, Нахиа импекс“ ХХК, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан 6 настай Б.Ертөнц хүүгийн хандивласан нийт 27,000 ширхэг нэг удаагийн амны хаалтыг 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, хүүхдийн төв сувилал зэрэг 37 байгууллагад, МЦЖ” компанийн хандивласан 500 ширхэг N95 амны хаалтыг ХӨСҮТ-д тус тус Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар хуваарилан хүргүүллээ.


Хандивын амны хаалтыг ийн нэгдсэн журмаар хуваарилах нь COVID-19 халдварлах магадлал өндөртэй газруудын бэлэн байдлыг хангах, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд тустай бөгөөд сайхан сэтгэлээр хандив өргөж байгаа нийт иргэн, ААН-үүдэд эрүүл мэндийн салбарынхан нийт баг бүрэлдэхүүн талархаж буйг уламжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан