Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Бадрал: Баярын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн замыг хааж магадгүй

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлуудын талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр ОБЕГ-ын дарга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

- Орон нутаг руу чиглэсэн замыг хаана гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Шаардлагатай гэж үзвэл хаана. Баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрч магадгүй. Эцсийн шийдвэр гараагүй байна. Урагшаа чигийн замыг аймаг, орон нутгийн шийдвэрээр хаасан байгаа. Харамсалтай нь өчигдөр Бурхан Халдун руу явж байсан багийн нэг хүн амь насаа алдсан мэдээлэл ирсэн. Цаашдаа аймаг орон нутгийн шийдвэрээр зам хаана.

3 Сэтгэгдэл
Нааш цааш сүлжилдсэн хүмүүс байвал олоод арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол ганц нэг хүний жирийн асуудал биш улсаараа сүйрч ч магадгүй тахал гэдгийг л ойлго. Манай улс шиг э/з сул эрүүл мэндийн салбарын хүчин чадал дорой гэдгээ л ойлгож үз түмэн олон минь. Аврал ирэх боломж бараг л байхгүй гэж би хувьдаа ойлгож эмээж байнх
Энэ түгжээтэй утаатай уцаартай Улаанбаатараас чинь сайхан эрүүл цэвэр агаартай хөдөөг чиглэх юу нь буруу гэж ах дүү амраг ээж аав дээрээ очих нь зөв шд..
Хаавал хурдан хаагаач.Бээрсэн ялаа шиг хөдөлж ядсаар байтал нааш цааш сүлбэлдээд дууссан байхаа даа
Хамгийн их уншсан