Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-д нас барсан иргэний ар гэрийн 3 хүнээс шинжилгээний сорьц авчээ

Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж шийдвэрээ гаргажээ.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт корона вирусийн сэжигтэй 3 тохиолдлыг тусгаарлаж, 3 иргэнээс сорьц авч нийт 6 шинжилгээг ХӨСҮТ-д хүргүүлээд байна.
Үүнд:
- 2020 оны 2-р сарын 24-нд иргэн О халуурч, хоолой өвдсөн шинж тэмдэгтэй байгааг тандалтаар илрүүлсэн. Одоогоор биеийн байдал хэвийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаад байна. Тэрээр 2019 оны 12-р сард БНСУ-ын Сөүл хотод 2 сар гаруйн хугацаанд ажилласан. 2020 оны 2-р сарын 20-нд Монгол Улсад ирсэн. /Шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан/
- 2020 оны 2-р сарын 25-нд иргэн А халуурч, хоолой өвдсөн шинж тэмдэгтэй байгааг тандалтаар илрүүлсэн. Одоогоор биеийн байдал хэвийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаад байна. Тэрээр 2020 оны 2-р сарын 16-нд БНСУ-ын Сөүл хотод хувийн ажлаар очсон. 2020 оны 2-р сарын 21-нд Монгол Улсад ирсэн. Уг иргэний гэр бүлийн хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн тул мөн тусгаарлаад буй.
- Мөн вирусийн халдвар авч БНСУ-д нас барсан Орхон аймгийн 35 настай иргэний ар гэрийн 3 хүнээс шинжилгээний сорьцыг аваад байна.
- 2020 оны 2-р сарын 19-өөс хойш БНСУ-аас Орхон аймагт нийтдээ 62 иргэн ирсэн.
- Эдгээр иргэдийн Эрдэнэт хотод оршин сууж буй хаяг, байршлыг иргэдэд нээлттэй мэдээлэхээр боллоо. Тэднийг өдөр бүр гэрээр тандалт, судалгаанд хамруулж байна.
- 2020 оны 1-р сарын 28-аас 2-р сарын 18-ны өдрүүдэд урд хөрштэй хиллэдэг боомтуудад хүнд даацын авто машины жолоочоор ажиллаж, Орхон аймагт ирсэн 98 иргэнийг өдөр бүр тандалт, судалгаанд хамруулж байна.
- ЭМЯ-аас Монгол Улсад “Covid-19” илрээгүйг цаг тухайд нь мэдээлж байгаа хэдий ч эрсдэл өндөр байгаа энэ үед иргэд айлчин золгуут хийх, олноороо цуглах, амны хаалт хэрэглэхгүй байх зэрэг асуудал Эрдэнэт хотын хэмжээнд нийтлэг гарч байгааг мэргэжлийн байгууллагуудаас танилцуулж байна. Иймд иргэд та бүхэн төр засгаас гаргаж буй сэрэмжлүүлгийг чандлан сахиарай.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ДАРААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА:
- Аймгийн хэмжээнд байгууллагын золголтыг хориглосон шийдвэрийг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага тооцох
- Нийтийн тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдвагүйтгэл хийх
- Хотын хэмжээнд хийгдэж буй ариутгал халдваргүйтгэлийг хуваарийн дагуу үргэлжлүүлэх
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт сувиллын цогцолборыг болзошгүй үеийн тусгаарлалтад бэлтгэх
- Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вирусийн хор хөнөөлийн талаарх мэдээллийг иргэдэд олон удаагийн давтамжаар хүргэх

1 Сэтгэгдэл
Batlutaa chi darga shig oligtoi shiidwer gargaj xynaltiig chantgaxgvi bol erdenet Neg bish shvv asuudal xvnderxees umnu shiidwer gargaa ch mal shig Batlutaa etsest n. chi Ix lai lanxhig vvrex bolno shvv
Хамгийн их уншсан