Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Д.НЯМХҮҮ:Гурван тохиолдлын ойрын хавьтал болох хүмүүсээс коронавирус илрээгүй

ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдал манайд болоод бусад улс оронд ямар байгаа талаар ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ “Франц иргэний тохиолдлын хавьтал болох 88 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Франц иргэний биеийн болон сэтгэл санааны хувьд хэвийн байгаа. ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг иргэнд мөн вирус илрээгүй.  

3 сарын 16-нд БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин ирж тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээнээс вирус илэрч Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо нийт 4 болж бүртгэгдлээ. Гурван тохиолдлын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарласан. Үүнээс 61 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Шинжилгээ үргэлжилж байна. Онгоцонд байсан хүмүүсийг ажиглалт, тусгаарлалтанд аваад хариу гаргаж үзэхэд бүгдэнд нь коронавирус илрээгүй. Гурван тохиолдлын нэг нь 37, нөгөө нь 50 гаруй, үлдсэн нэг нь 60 гаран настай хүмүүс” гэлээ.

Хамгийн их уншсан