Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн дунд хүнд хүүхэд байгаа гэв

Бүгд Найрамдах Турк Улсаас монгол иргэдээ авчирхаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц  өнөө өглөө “Чингис хаан” ОУНБ-аас хөөрсөн. Улсын онцгой комиссын шийдвэрээр нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч багтсан байгаа.

Улсын ахлах байцаагч, эмч нар нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллах нь.  Экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтсан бөгөөд Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу бүгд 14 хоног тусгаарлагдах юм.

Энэхүү онгоцоор ирэх иргэдийн тоо эцсийн байдлаар тогтоогдоогүй байгаа ч урьдчилсан байдлаар 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл бий. Тэднийг Зүчи зочид буудал, Бага баянгийн амралтын газар, Асралтмед эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангасан байна. Ингэхдээ голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах аж.

Урьдчилсан байдлаар тус онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирэх бөгөөд COVID-19 халдварын улмаас бус өөр өвчнөөр өвдсөн гэдгийг ЭМЯ-наас өнөөдөр өглөө ээлжит мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн юм.

Хамгийн их уншсан