Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
ХӨСҮТ (COVID-19)-ийн халдварын үед нэн шаардлагатай амьсгалын 10 аппараттай боллоо

Эрүүл мэндийн яамнаас ЭМ-ийн сайдын тушаалаар ХӨСҮТ-д коронавирус (COVID-19)-ийн халдварын үед нэн шаардлагатай ашиглагдах амьсгалын 10 ширхэг аппарат, дуслын тарианы 40 ширхэг шахуурга, отсос 10 ширхэг, гемодиализын 2 ширхэг аппаратуудыг хүлээлгэн өглөө.

Аппаратуудыг Айвико ХХК нийлүүлж, ХӨСҮТ-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдтэй хамтран суурилуулж, эмч, сувилагч, инженер, техникч нарт заавар, зааварчилгааг өгсөн байна. Мөн хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, пульсоксиметр, халууны шил гэх мэт шаардлагатай бусад эмнэлгийн тусламжийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан юм.

Аппаратуудыг тус төвийн яаралтай тусламжийн тасаг, Шинэ болон сэргэж буй халдварын тасаг буюу тусгаарлалт хийгдэж буй тасаг болон COVID-19 халдвартай холбоотой ажиглалтанд хэвтүүлж буй бусад тасгуудад хуваарилан өглөө.

Засгийн газраас 2020 оны 2 дугаар сарын 17-нд ХӨСҮТ-д болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдалтай танилцах үеэр 3 ширхэг фургон автомашин хүлээлгэн өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан