Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Шүүгч, ажилтнууд Улс, Орон нутгийн онцгой комисст 44 сая төгрөг хандивлажээ

Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргаа болон үйлчилгээний ажилтнууд Улсын онцгой комисс, Орон нутаг дахь онцгой комисст 43.812.556 төгрөг хандивласан байна.

Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд сайн дураараа нэг өдрийн цалингаа хандивлахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад уриалсан билээ.

Иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зориулан нэг өдрийн цалингаа хандивлах уриалгыг анхан болон давж заалдах шатны шүүхийн 241 шүүгч, 637 ажилтан дэмжлээ.

Шүүгч, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд сайн дурын хандивынхаа 29.544.904 төгрөгийг Улсын онцгой комисст буюу Онцгой байдлын ерөнхий газрын төрийн сангийн 100900031405 тоот дансанд шилжүүлжээ. Мөн 13.707.652 төгрөгийг орон нутаг дахь Онцгой комисст тус, тус хандивласан байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан