Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Д.Нарангэрэл:Халдвартай хүмүүсийн 30 гаруй хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй хэлбэр байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл өнөөдөр өглөө өгсөн билээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нэгэн чухал мэдээлэл өгснийг уншигч танд хүргэж байна.

Тэрбээр “COVID-19”-ийн шинж тэмдэг, ойлголт, хандлага өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Клиникийн шинж тэмдэгт ч мөн адил өөрчлөлтүүд орж байна. Сүүлийн үед эрдэмтдийн хийсэн эмнэлзүй, клиникийн судалгаагаар өвчилсөн хүмүүсийн 30 гаруй хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй хэлбэр байна гэж үзсэн. Шинж тэмдэггүй хэлбэр гэдэг нь бидний дунд байж байх бөгөөд ямар нэгэн хэмжээгээр өөрийгөө өвчилснийг мэдэхгүй явсаар маш их хүнд халдвараа тараадаг. Ийм шинж тэмдэггүй хүн 30, 100, 1100 хүнд халдвараа тараасан жишээнүүд бий. Ийм учраас бид хил хязгаарыг давахгүй байх, аль болох бие биетэйгээ зайнаас харилцах, олон нийтийн газраас явахгүй байх хэрэгтэй байна. Ялангуяа бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөсөөр ирсэн. Иймд зөвлөмжөө дагах хэрэгтэй” гэв.

Хамгийн их уншсан