Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
БНСУ руу явах иргэд “Self-diagnosis” апликейшн суулгасан байх шаардлагатай

БНСУ руу зорчиж буй гадаад улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тусгай журмын дагуу улсын хилээр нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд эрүүл мэндийн асуумж, мэргэжлийн хяналтыг тусгай маягтыг зайлшгүй үнэн зөв бөглөж, эрүүл мэндийн үзлэг буюу халуунаа шалгуулах шаардлагатай байна.

Харин онгоцонд суухын өмнө Солонгос Улсаас гаргасан эрүүл мэндийг хянах буюу “Self-diagnosis” апликейшний сүүлийн хувилбарыг гар утсандаа татан авч суулгасан байх (Google store, App store-с татан авах) шаардлагатай байна. БНСУ-ын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд өдөрт нэг удаа (тухай өдрийн 00:00 цаг хүртэл) биеийн байдлаа ажиглан, COVID-19 халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхийг апликейшний Yes/No хэсэгт заавал тэмдэглэж оруулна. Хяналтын хэсгийг бөглөөгүй тохиолдолд “Call Center”-ээс утсаар таны мэдээллийг авах бөгөөд холбоо барих боломжгүй тохиолдолд байршил тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг анхаарна уу.

- Биеийн халуун 37.5-аас дээш

- Ханиалгах

- Хоолой өвдөх

- Амьсгал давчдах

шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн тохиолдолд “Self-diagnosis” апликейшнд заавал мэдээллээ оруулж 1339 тусгай дугаар руу залгах эсвэл өөрт хамгийн ойр байрлах эрүүл мэндийн төв, урьдчилан хянан тандах бүсэд хандах хэрэгтэй байна.

“Self-diagnosis” апликейшнийг хэрэглэх заавар, сүүлийн хувилбар мөн эсэхийг хэрхэн шалгах, баталгаажуулах кодтой холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

Баталгаажилтын код авах зааварчилгаа

Код авах

Өөрийн эрүүл мэндийг хянах App шалгах зааварчилгаа (Англи хэл)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан