Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ууланд алхах замуудыг дөрөвдүгээр сарын 30-аас өмнө нээнэ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ууланд алхах замуудыг нээнэ гэдгийг мэдээллээ. Тэрбээр өнөөдөр “ХОТ-ын мэдээллийн цаг”-т оролцож, иргэдийн асуултад хариулах үеэрээ ийнхүү мэдэгдсэн юм.

Ууланд алхах замуудыг нээх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд нээсэн ч олон хүн цуглаж болохгүй, зөвхөн гэр бүлийн хүрээнд салхинд гарч болох юм байна. Түүнээс гадна иргэд агаарт гарахдаа хоорондын зай болох хоёр метрийн зайг барьж байх нь зүйтэй гэв. 

Гуравдугаар сарын 15-ны өдөр болсон Нийслэлийн онцгой комиссын хуралдааны үеэр тэрбээр иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа тул зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ гэдгийг мэдээлээд байсан.

Гэвч фитнесс, сургалтын төвүүдийг нээх талаар судалсан ч эрсдэл өндөр байсан тул түр хаасан хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шаардлагатай болсныг мэдээлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан